What would you like to search for?

Our News

“Дэгдээхэй хамгаалагч” хүүхдүүд идэвхтэй ажиллаж байна

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд нь дэлгэрэнгүй танилцуулсан нь үр дүнд хүрч хүүхдүүд хамгааллын ажилд оролцох болжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын экоклубын сурагчдын хувьд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажлыг зуны турш идэвхтэй хийсэн аж.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нүүдлийн шувуудын өндөг хамгаалах “Миний нутгийн дэгдээхэй” аяныг  экоклубын сурагчидтай хамтран хийж байгаа билээ. Энэ аяны хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь  хүүхдүүдийн оролцоотойгоор тогорууны өндөг хамгаалах ажил юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд нь дэлгэрэнгүй танилцуулсан нь үр дүнд хүрч хүүхдүүд хамгааллын ажилд оролцох болжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын экоклубын сурагчдын хувьд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажлыг зуны турш  идэвхтэй хийсэн аж.
Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс сурагчид энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийжээ. Тэд нуур орчмын малын тоо болон нохойны тоог гаргаж, цэн тогорууны үржлийн үед гэрийн нохойгоо уяахыг  уриалсан байна.
“Дэгдээхэй хамгаалагч” хүүхдүүд хамгааллын ажилд оролцсондоо сэтгэл хангалуун байгаа аж. Тэд” Усны ховор шувуудын, ялангуяа тогорууны талаар мэдлэгтэй болсон.  Өндгийг нь хамгаалах маш чухал, үүнд нохой сөрөг нөлөөтэйг сайн ойлгосон учраас бид энэ ажилд дуртай оролцож байгаа. Бид нуурын эргэн тойронд амьдардаг айлуудад очиж нохойгоо уявал ховор шувуудад ямар ач тустайг тайлбарласан. Энэ зун бид тогорууны хоёр дэгдээхэйг нисч чаддаг болтол нь ажиглаж, хамгаалсан. Хэдийгээр зарим айл нохойгоо уяагүй ч хоёр дэгдээхэй маань нисч чаддаг болсонд баяртай байгаа. Бидний ажлыг дэмжиж энэ зун хоёр хүүхэд манай багт нэмэгдсэн. Бид цаашид улам идэвхтэй ажиллах болно” хэмээн ярьсан юм.  
Ийнхүү хүүхдүүд байгаль, зэрлэг амьтдаа хамгаалах итгэл үнэмшилтэй болж, өөрсдийн санаачилгаар хамгааллын ажилд оролцдог болжээ.  
© ДБХС
Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу