The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Талуудын хамтын зүтгэл ба Гутайн даваа
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдтэй хамтран үндэслэл боловсруулах, лобби уулзалт хийх, хууль эрхзүйн зөвлөгөө өгөхөд дэмжлэг үзүүлэх зэргээр ажилласны үр дүнд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. Ингэснээр Амар мөрний эх болдог Онон голын эх уул уурхайгаас аврагдаж, тусгай хамгаалалтад үлдэж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран үндэслэлийг нь оновчтой тодорхойлж, нутгийн иргэдийн оролцоотой идэвхтэй ажилласны үр дүнд Монгол Улсын парламент 2020 онд Амар Хейлоны бүс нутагт хамаарах Гутайн даваа хэмээх байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Энэ газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь байгаль хамгааллын талаасаа маш чухал, ач холбогдолтой шийдвэр болсон. Хэнтий аймгийн найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг, Амар мөрний эх болдог Онон голын эх болсон тус газарт компаниуд алт олборлохоор зэхэж байсныг ийнхүү зогсоосон юм.
Гэвч төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Гутайн даваа болон бусад газрыг хэсэгчлэн тусгай хамгаалалтаас гаргахаар УИХ-аас 2025 оны долдугаар сард тогтоол гаргасан юм. Үүнд Монгол улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хэдийгээр хориг тавьсан ч хоригийг хүлээж авах, авахгүй байх эрх нь парламентын гишүүдэд байдаг. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран парламентын гишүүд, шийдвэр гаргагчдад чиглэсэн нөлөөллийн ажлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийлээ. Үүнд, тусгай хамгаалалтад байлгахын ач холбогдол, үнэ цэн, хамгаалалтаас гаргавал байгаль орчинд болон нутгийн иргэдэд ямар эрсдэл учрах талаар сурталчилсан юм. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдтэй хамтран үндэслэл боловсруулах, лобби уулзалт хийх, хууль эрхзүйн зөвлөгөө өгөхөд дэмжлэг үзүүлэх зэргээр ажилласны үр дүнд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. Ингэснээр Амар мөрний эх болдог Онон голын эх уул уурхайгаас аврагдаж, тусгай хамгаалалтад үлдэж байна.