What would you like to search for?

Сэрүүн бүсийн шилмүүст ой

© WWF Mongolia

Хамгааллын дэд үнэт зүйл: Хүрэн баавгай (Ursus arctos) – Олон улсын хэмжээнд хүрэн баавгайн популяцийн статус “тогтвортой” болсон байна. Харин хүрэн баавгайн эд эрхтэнүүдийг Хятадын уламжлалт эмчилгээ (ХУЭ)-д хэрэглэх хэрэгцээ өндөр хэвээр байгаа тул, ДБХС-аас Ази дахь баавгайн зүйлүүдийг “Баавгай” –н кластер эсвэл бүлэгт хамруулан, тэргүүн эгнээнд хамгаалах шаардлагатай зүйлүүд гэж тодорхойлсон.

Хамгааллын зорилго

2025 он гэхэд бореал болон тармаг ойн хэмжээ хүний хүчин зүйлээс үүдэн хомсдол доройтолд ороогүй, ойн биологийн олон янз байдлын үнэ цэнэ 2020 оны түвшнээс буураагүй байна.

Өнөөгийн байдал

Монгол орны ойн сангийн нийт талбай 18583 га газрыг (улсын нутаг дэвсгэрийн 11.8%) эзэлдэг бөгөөд үүнээс 12.393 га нь ойгоор бүрхэгдсэн, ойрхог чанар нь 7.9% -тай тэнцүү хэмээн тооцогдсон байна. Үлдсэн 6190 га талбайд тармаг ой, хөнөөлт шавж, хээрийн түймэрт нэрвэгдсэн талбай, ойн цоорхой тус тус багтана. Монгол орны хойд хэсэгт Монголын ойн 84.8%-ийг эзэлдэг бореал (ихэвчлэн шинэс - Larix sibirica ) ба сэрүүн бүсийн ой, нийт ойн талбайн 15.2 хувийг эзэлдэг говь цөлийн заган ой гэсэн ойн хоёр биом бий.

ДБХС-ийн хамгаалж буй газар нутагт буй тармаг ойн төлөөллүүдэд Амар мөрний экобүсд татмын ой, сэрүүн бүсийн ой, говь цөлийн бүсд загийн тармаг ой (Ammodendron haloxylon), тоорой (Populus diversifolia) ой ордог.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, түлш бэлтгэх, мал бэлчээрлүүлэх зэргээр үзүүлж буй хүний үйл ажиллагааны ​​дарамт шахалтаас үүдэн ойн эдгээр экосистемүүд, ялангуяа суурин газрын ойр орчмын газрууд дахь ой ноцтой хомсдол доройтолд орж байна.

© WWF Mongolia