The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Хамгааллын дэд үнэт зүйл: Тоодог ба цагаан зээр, саарал чоно.
2025 он гэхэд Амар мөрний болон Алтай – Соёны экобүсүүдэд тал хээрийн экосистемийн хөндөгдөөгүй талбай буураагүй, биологийн олон янз байдлын үнэ цэнэ 2020 оныхоо түвшинд хадгалагдсан байна.
*хөндөгдөөгүй гэдэгт тухайн газар нь дэд бүтэц, аж үйлдвэр, газар тариалан хөгжүүлэх зэргээр хүний үйл ажиллагаанд өртөөгүй байхыг хэлнэ.
Монгол оронд тал хээр 860,000 хавтгай дөрвөлжин км буюу нийт нутаг дэвсгэрийн 55.4%-ийг эзэлдэг. Урьд нь зүүн Европоос Манжуурын тал хүртэл үргэлжилдэг байсан Евразийн тал хээрээс онгон зэрлэгээрээ үлдэж хоцорсон нь Монголын хээр тал юм.
Тал хээр нь энэхүү онгон зэрлэг экосистемийн салшгүй хэсэг болж, энэ нутагт амьдарч, түүнийг чимж байдаг 2 сая орчим цагаан зээр мэт бэлгэ тэмдэг болсон олон зүйл амьтан ургамлын өлгий нутаг билээ. Цагаан зээрийн жил бүр хийдэг нүүдэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хийгддэг туурайтны хамгийн сүүлчийн том хэмжээний нүүдлийн нэг юм. Зүүн Африкийн гну гөрөөс, Хойд Америкийн карибугийн нүүдлүүд л үүнд дөхөж очно. Түүнээс гадна тал хээр нь Азийн шувуудын хэд хэдэн нүүдлийн замналаар нүүдэллэх сая сая шувуудын бууж амардаг, өндөглөн зусдаг чухал газар нь болдог. Биологийн олон янз байдлын үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрт 2025 он гэхэд газар нутгийн 30% -ийг хамгаалах зорилт тавин хэрэгжүүлж байгаа боловч, тал хээрийн ердөө 9.8% -ийг хамгаалалтад аваад байна.