What would you like to search for?

Our News

БАРУУН БҮСИЙН ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ ХАРИУЦАН АЖИЛЛАХ ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ажлын зорилго:Энэхүү ажлын зорилго нь Алтай соёны бүсийн зорилтот аймаг, сумдад хөдөөгийн хөгжлийг бодлогыг дэмжиж, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, тогтвортой аялал жуулчлал, байгальд ээлтэй жижиг үйлдвэрлэл, хоршооны тогтолцоог хөгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг биологийн олон янз байдал болон хүрээлэн буй орчны тогтвортой байдалд чиглүүлэн ажиллахад оршино.

Гэрээний үргэлжлэх хугацаа: 2025.10.06-ны өдрөөс 2026.06.30-ны өдөр хүртэл

Ажиллах оффис: Баруун бүсийн салбар оффис /Ховд аймаг, Жаргалант сум/

Ажлын зорилго:
Энэхүү ажлын зорилго нь Алтай соёны бүсийн зорилтот аймаг, сумдад хөдөөгийн хөгжлийг бодлогыг дэмжиж, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, тогтвортой аялал жуулчлал, байгальд ээлтэй жижиг үйлдвэрлэл, хоршооны тогтолцоог хөгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг биологийн олон янз байдал болон хүрээлэн буй орчны тогтвортой байдалд чиглүүлэн ажиллахад оршино.

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) болон тогтвортой санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх - сургалт зохион байгуулах, гишүүнчлэл нэмэгдүүлэх, байгаль хамгааллын сангийн сайн туршлагыг түгээх.
Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, жижиг үйлдвэрлэл хөгжүүлэх – бүтээгдэхүүн тодорхойлох, шошго, сав баглаа боодол, стандарт нэвтрүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, зах зээлтэй холбох.
Эко аялал жуулчлал хөгжүүлэх – сонгогдсон газруудад үнэлгээ хийх, стратеги боловсруулах, эко аялал жуулчлалын төвүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, уг төвүүдээр дамжуулан экологийн боловсролыг олон нийтэд түгээх.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх – хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгаль хамгаалалд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоршоодын хамтын ажиллагааг дэмжих.

Тавигдах шаардлага:

Санхүү, бизнесийн удирдлага, орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
Хадгаламж зээлийн хоршоо болон тогтвортой санхүүгийн тогтолцооны талаар мэдлэгтэй, сургалт зохион байгуулж байсан туршлагатай, зөвлөх ур чадвартай байх,
Жижиг үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, зах зээлтэй холбох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
Эко аялал жуулчлал, байгаль орчны боловсролын чиглэлээр туршлага, мэдлэгтэй байх,
Орон нутгийн хэрэгцээ, боломжийг тодорхойлох, судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай байх,
Төлөвлөх, хяналт-шинжилгээ хийх, тайлагнах чадвартай байх,
Бизнесийн төлөвлөлт, санхүүгийн үндсэн ойлголт, жижиг үйлдвэрлэл, хоршооны санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх, зөвлөгөө өгөх чадвартай байх,
Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх,

Материал хүлээн авах хугацаа: Сонирхож буй хувь хүн доорх материалуудыг бүрдүүлж багцлан PDF хэлбэрт шилжүүлэн нэг файл болгон “Хөдөөгийн хөгжил хариуцан ажиллах гэрээт ажил” гэж хаяглан ДБХС-н Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn гэсэн цахим шуудан-д 2025 оны 9-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг дотор ирүүлнэ үү. Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох боломжгүй.

Бүрдүүлэх материал:

Сонирхол илэрхийлсэн захидал /нэг нүүрэнд багтаах/
Товч намтар (CV)
Диплом, сертификатын хуулбар
Ажлын туршлагын тодорхойлолт
Холбоо барих мэдээлэл /утасны дугаар, мэйл хаяг/

© ДБХС
logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу