ТУРУУТНЫ НҮҮДЭЛ | WWF

What would you like to search for?

ТУРУУТНЫ НҮҮДЭЛ

© WWF Mongolia

Хамгааллын дэд үнэт зүйл: Тал хээр, говь цөл, уулын туурайтан: Цагаан зээр (Procapra gutturosa), Хулан (Equus hemionus), Бор гөрөөс (Gazella subgutturosa) , Аргаль хонь (Ovis ammon).

Хамгааллын зорилго

2025 он гэхэд сонгосон туруутны зүйлийн байгалийн жам ёсны нүүдлийн хэв маяг* хадгалагдан үлдсэн буюу сэргээгдсэн байна.

*нүүдэл хөдөлгөөнд зохиомлоор өөрчлөлт оруулж, саад хориг үүсгээгүй

Өнөөгийн байдал

Нүүдлийн амьтдыг хамгаалах үндсэн зарчим нь улирлын чанартай тархац нутгийг нь баталгаажуулах, нөөцийг нь хамгаалах, төрөөс дэмжлэг үзүүлэх, хашилт саадыг багасгах явдал юм. Эдгээр шаардлагыг хангахын тулд бэлчээрийг хэт ашиглах, доройтуулах, орчныг бохирдуулах, зам болон уул уурхайн зориулалтаар байгалийн амьдрах орчныг хуваах, устгах гэх мэт хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд зөв төлөвлөлт, үр дүнтэй менежмент шаардагдана.

Эдийн засгаа бэхжүүлэх, хүн амдаа үйлчилгээ үзүүлэх, мөн Хулан (Equus hemionus), бор гөрөөс (Gazella subgutturosa) болон цагаан зээр (Procapra gutturosa) зэрэг нүүдлийн амьтдад саад тотгор учруулж болзошгүй дэд бүтцийг шинээр барих хэрэгцээ шаардлагаас үүдэн Монгол улс өнөөдөр маш хурдацтай өөрчлөгдөж байна.

© WWF Mongolia