What would you like to search for?

Цэнгэг усны экосистем

© Дэлхийн байгаль хамгаалах сан

Хамгааллын дэд үнэт зүйл: ТУЛ ЗАГАС (Hucho taimen) - ОУБХХ-ы “ховор” ангилалд багтдаг, цэнгэг усны салмонидын төрлийн хамгийн том зүйл, Монгол хадран (Thymallus brevicostris) – гадагш урсгалгүй, Алтайн нурууны томоохон нууруудад цутгадаг голуудын унаган зүйл.

Хамгааллын зорилго

2025 он гэхэд Алтай Саяны эко бүс нутаг болон Амур Хэйлоны эко бүсийн түлхүүр голуудын (Онон, Улз, Хэрлэн, Завхан, Ховд болон Буянт) байгалийн урсац хадгалагдсан байна.

Өнөөгийн байдал

Монгол орны нутаг дэвсгэрийн 1.7% (26.297 хавтгай дөрвөлжин км) -ийг хүлэрт намаг эзэлдгээрээ хамгийн их хүлэрт намагтай орнуудын жагсаалтын 13-рт ордог. Хүлэрт намаг нь усны нөөцийг зохицуулах, усны нөөцөөр хангах, ган, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг экосистемийн амин чухал үйлчилгээ үзүүлдэг, экосистемийн бүтээмжийг хадгалах зэргээр уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн эмзэг бүлгүүдийн орчны бүсийн үүрэг гүйцэтгэдэг учир уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох онцгой чадвартай.

Сүүлийн 30 жилийн хугацаанд бэлчээр, газар нутгийг тариалангийн газар болгон хөрвүүлэх, голын эх бүрдэх газарт явуулж буй уул уурхайн олборлолт нь жижиг хэмжээтэй хүлэрт намаг бүхий газруудыг сүйтгэж байгаагаас Монгол Улсад хүлэрт намгархаг газрын хэмжээ эрс багасч байна.

Монгол орны цэнгэг усны экосистем, хүлэрт намаг нь газар тариалан, мал аж ахуй, усан цахилгаан станц барих ажиллуулах зэрэг хүний ​​үйл ажиллагаанд маш их өртөмтгий байдаг.

© WWF Mongolia

Ази дахь нүүдлийн шувуудын замналууд

© WWF Mongolia

Хамгаалахаар сонгосон дэд зүйл: Алаг тогоруу (Grus japonensis), Цэн тогоруу (Antigone vipio), Хотон шувуу (Pelicanus crispus).

ХАМГААЛЛЫН ЗОРИЛГО

2025 гэхэд Азийн шувуудын нүүдлийн замналуудын дагуу (CAF & EAAF) орших билэг тэмдэг болсон нүүдлийн шувуудын бууж амардаг, өндөглөн зусдаг болон өвөлждөг (Рамсарын бүртгэлд орсон газар нутаг) сонгосон газруудад үр дүнтэй, үр ашигтай менежмент зохицуулалтыг хийснээр билэг тэмдэг болсон шувуудын нүүдлийн аюулгүй байдал баталгаажсан байна.

Өнөөгийн байдал

Монгол орны ус намгархаг газар, усан орчин нь зуны улиралд цэн тогоруу (Antigonevipio), хонин тоодог (Otis tarda dybowskii), хотон (Pelecanus Crispus), реликт цахлай (Larusrelictus), Цагаантолгой ямаансүүлт (Oxyura leucocephala) ба Хошуу галуу (Anser cygnoides) зэрэг ховор, ховордсон нилээд олон зүйлийн өндөглөн зусдаг нутаг нь болдог.

Түүнээс гадна эдгээр ус намгархаг газрууд нь Зүүн Ази-Австрали-азийн болон Төв Азийн шувуудын нүүдлийн замнал дагуу цагаан тогоруу (Leucogeranus leucogeranus), алаг тогоруу (Grus japonensis), усны нөмрөг бүргэд (Haliaeetus leucoryphus) зэрэг нүүдлийн шувуудын бууж амрах, зуныг өнгөрөөхөд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол оронд ийм бууж амрах, зусах газрууд байдаггүйсэн бол дээр дурьдсан зүйлүүд төдийгүй холын зайд нүүдэллэдэг олон төрөл зүйлүүд нүүдлийн ая даалгүй, бүрмөсөн устах бодит аюул нүүрлэх боломжтой бөгөөд энэ нь ялангуяа хотон шувуу (Pelecanus Crispus), хонин тоодог (Otis tarda dybowskii)-ийн азийн популяцид хамааралтай.

Монгол орны нутаг дэвсгэр дэх Зүүн Ази Австралиази, Төв Азийн шувуудын нүүдлийн замналын дагуух ус намгархаг газар, усан орчин сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн огцом өсөлтөөс болж эрс өөрчлөгдөж байна.

© WWF Mongolia