The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Засгийн газар 19 газрын хилийн заагийг тогтоолоо
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран үндэслэлийг нь оновчтой тодорхойлж, нутгийн иргэдийн оролцоотой идэвхтэй ажилласны үр дүнд Монгол Улсын парламент 2020 онд 19 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Хуульд зааснаар тус газруудын хилийн заагийг батлах эрх нь Засгийн газарт байдаг. Уул уурхай, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан зэрэг олон шалтгаанаар энэ асуудал сүүлийн таван жилийн турш найман удаа Засгийн газрын хуралдаанаар орсон ч шийдэгдээгүй байсан юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран үндэслэлийг нь оновчтой тодорхойлж, нутгийн иргэдийн оролцоотой идэвхтэй ажилласны үр дүнд Монгол Улсын парламент 2020 онд 19 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ.
Хуульд зааснаар тус газруудын хилийн заагийг батлах эрх нь Засгийн газарт байдаг. Уул уурхай, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан зэрэг олон шалтгаанаар энэ асуудал сүүлийн таван жилийн турш найман удаа Засгийн газрын хуралдаанаар орсон ч шийдэгдээгүй байсан юм.
Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран парламентын гишүүд, шийдвэр гаргагчдад чиглэсэн нөлөөллийн ажлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн юм. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдтэй хамтран үндэслэл боловсруулах, лобби уулзалт хийх, хууль эрхзүйн зөвлөгөө өгөхөд дэмжлэг үзүүлэх зэргээр ажилласан нь үр дүнд хүрлээ.
Учир нь, 2025 оны 9-р сарын 24-нд болсон Засгийн газрын хуралдаанаар байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, өвөлжөө, хаваржааны давхцалтай хэсгийг хасаж, нийт 19 газрын хилийн заагийг баталлаа. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 20,8 хувьд хүрч байна.