What would you like to search for?

Our News

Цоохор ирвэсээр “амьсгалсан” өдөр болно

Энэ жилийн гол арга хэмжээг 10 сарын 24-нд буюу ирэх бямба гаригт “Ирвэстэй найзалсан 8 жил” нэртэйгээр Ховд аймгийн төвд тэмдэглэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод тодорхой хүрээнд тэмдэглэх ажээ. Фестивалийг хоёр үе шаттай хийж байгаа бөгөөд өнгөрсөн 7 жилийн хугацаанд ирвэсийн өдрийг угтаж хийсэн ажлуудыг нэгтгэн дүгнэх, сурагчид Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймаг тус бүрээс зорилтот нэг уулыг сонгож ирвэс, түүний идэш тэжээл болох амьтад болон нийгэм эдийн засагтай холбоотой мэдээлэл бэлтгэн ярилцаж, энэ нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад өнгөрсөн одоо, ирээдүйд юу хийсэн, хийж байгаа, хийх талаар дүгнэн хэлэлцэхэд энэ удаагийн арга хэмжээний гол зорилго оршиж байна.

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ”-ыг 2013 оны 10 дугаар сард баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Үүний хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хамгаалахад уриалах зорилгоор “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг Монголд 2013 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Уг арга хэмжээнд экоклубын сурагчид  идэвхтэй оролцдог бөгөөд тэдний үйл ажиллагаагаар дамжуулан цоохор ирвэс хамгаалах ажлыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэдэг юм.   
Энэ жилийн гол арга хэмжээг 10 сарын 24-нд буюу ирэх бямба гаригт “Ирвэстэй найзалсан 8 жил” нэртэйгээр Ховд аймгийн төвд тэмдэглэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод тодорхой хүрээнд тэмдэглэх ажээ. Фестивалийг хоёр үе шаттай хийж байгаа бөгөөд өнгөрсөн 7 жилийн хугацаанд ирвэсийн өдрийг угтаж хийсэн ажлуудыг нэгтгэн дүгнэх,  сурагчид Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс  аймаг тус бүрээс зорилтот нэг уулыг сонгож ирвэс, түүний идэш тэжээл болох амьтад болон нийгэм эдийн засагтай холбоотой мэдээлэл бэлтгэн ярилцаж, энэ нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад өнгөрсөн одоо, ирээдүйд юу хийсэн, хийж байгаа, хийх талаар дүгнэн хэлэлцэхэд энэ удаагийн арга хэмжээний гол зорилго оршиж байна. 
Нэг уулыг сонгон мэдээлэл бэлтгэх нь хүүхдүүд илүү нарийн мэдээлэл цуглуулах боломж бүрдэх бөгөөд цуглуулсан мэдээллийг хүмүүст хэрхэн энгийн, сонирхолтой, хамтын оролцооны аргаар хүргэх талаар шийдэлд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.         
© ДБХС
Энэ жилийн гол арга хэмжээг 10 сарын 24-нд буюу ирэх бямба гаригт “Ирвэстэй найзалсан 8 жил” нэртэйгээр Ховд аймгийн төвд тэмдэглэнэ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу