What would you like to search for?

Our News

Орон нутгийн шийдвэр гаргагчдад хандаж зөвлөмж хүргүүлнэ

Онон Улз голын сав газрын захиргааны хувьд хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлт хийх, үер усны аюулаас сэрэмжлүүлэх зөвлөмж гаргах, био ОО-ын ач холбогдлын талаар сургалт хийх зэрэг олон ажил хийж амжуулжээ. Мөн хамгаалалтын бүсийн мэдээллийн санг нэгтгэх ажлыг талуудтай хамтран хэрэгжүүлсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар сурталчилгааны ажилд голлон анхаарсан бөгөөд танилцуулга, шторк хийх ажилд идэвхтэй оролцжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ”Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн хилийн цэс”-ийг 2016 онд баталсан билээ. Ингэснээр уул уурхайгаас ангид газар нутгийг тодорхой болгож, төв суурин газар, сууршлын бүсийн иргэдийг үер усны аюулаас сэргийлэх, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг хашиж хамгаалах зэргээр Усны тухай хуулийг хэрэгжүүлэх боломж гарсан.  Хэдийгээр тодорхой хугацаа өнгөрч байгаа ч хуулийн хэрэгжилт муу байгаа юм. Тиймээс Хэнтий аймгийн засаг дарга 2019 онд ажлын хэсэг байгуулж, Биндэр сумыг хуулийн хэрэгжилтийг хангуулах жишиг сумаар сонгосон.   
Ажлын хэсгийн анхны хуралдааныг 2019 оны 10 дугаар сард зохион байгуулсан бөгөөд ажлын төлөвлөгөө гаргаж, тодорхой ажил хийхээр болсон юм. Талууд хийсэн ажлаа дүгнэх уулзалтыг 2020 оны 2 дугаар сард хийхээр төлөвлөсөн ч “Ковид-19”-ийн улмаас хойшилсон билээ. Тэгвэл ажлын хэсгийнхэн Хэнтий аймгийн Онцгой байдлын албанаас зөвшөөрөл авч, ажлаа дүгнэх уулзалтыг 2020 оны 5 дугаар сарын 22-нд  Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгууллаа. Талууд өнгөрсөн хугацаанд чамгүй ажил хийж амжуулжээ.   
Онон Улз голын сав газрын захиргааны хувьд  хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлт хийх, үер усны аюулаас сэрэмжлүүлэх зөвлөмж гаргах, био ОО-ын ач холбогдлын талаар сургалт хийх зэрэг олон  ажил хийж амжуулжээ. Мөн хамгаалалтын бүсийн мэдээллийн санг нэгтгэх ажлыг талуудтай хамтран хэрэгжүүлсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар сурталчилгааны ажилд голлон анхаарсан бөгөөд танилцуулга, шторк хийх ажилд идэвхтэй оролцжээ. Хэдийгээр талууд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр олон ажил хийж байгаа ч газар олголттой холбоотой асуудал бэрхшээл үүсгэж байгаа аж. Судалгаа муутай, төлөвлөлтгүй газар олголтоос болж үерт нэрвэгдэх,  иргэд гол усыг бохирдуулах асуудал байгааг ажлын хэсгийнхэн онцолж, Хэнтийн аймгийн ИТХ болон сумдын удирдлагад зөвлөмж хүргүүлэхээр боллоо. Ялангуяа сумдын удирдлага, газрын даамал зэрэг хүмүүст Усны тухай хуулийн талаар сургалт хийх зайлшгүй шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэн онцоллоо.        
© ДБХС
Онон Улз голын сав газрын захиргааны хувьд хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлт хийх, үер усны аюулаас сэрэмжлүүлэх зөвлөмж гаргах, био ОО-ын ач холбогдлын талаар сургалт хийх зэрэг олон ажил хийж амжуулжээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу