The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Үндэсний бөхийн улсын аварга С.Мөнхбат "Ирвэсийн элч"-ээр сонгогдлоо
Өдөрлөгийн үеэр үндэсний бөхийн улсын аварга С.Мөнхбатыг "Ирвэсийн элч"-ээр сонголоо. Түүнийг байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн ба зэрлэг амьтдын зэрэгцэн амьдрах уламжлалын талаар олон нийтэд түгээдэг, байгаль хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ оролцдог тул ийнхүү онцолж сонгосон юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг Улаанбаатар хотод зохион байгуулаа. Энэ өдөр хүүхэд багачуудад дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн байгаль, экологийн ач холбогдлыг таниулах, мэдлэгийн булангаар зочлон, гэрэл зургийн үзэсгэлэн сонирхож, гэр бүлийн хамт хөгжөөнт тоглоомоор наадаж, бүтээлч хэсгээр зочилж, асуултад хариулан гарын бэлэг авах боломжтой байлаа.
Өдөрлөгийн үеэр үндэсний бөхийн улсын аварга С.Мөнхбатыг "Ирвэсийн элч"-ээр сонголоо. Түүнийг байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн ба зэрлэг амьтдын зэрэгцэн амьдрах уламжлалын талаар олон нийтэд түгээдэг, байгаль хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ оролцдог тул ийнхүү онцолж сонгосон юм. Улсын аварга С.Мөнхбат “ Би Монголынхоо цоохор ирвэсийг амьдаар нь хараагүй. Гэхдээ ирвэс амьдардаг нутгаар судалгааны ажлаар явж байсан. Монгол эх оронд маань зэрлэг амьтан олон бий. Эдгээр амьтдын амьдарч буй орчныг хамгаалах зэргээр анхаарч хийх шаардлагатай зүйл олон байгааг мэдэрсэн. Ялангуяа ховордож буй зэрлэг амьтдыг хайрлан хамгаалж, зэрэгцэн оршихын ач холбогдлыг олон нийтэд түгээх нь маш чухал юм” хэмээн ярилаа.