What would you like to search for?

Our News

Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг нэмэгдлээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар экологийн ач холбогдол бүхий газруудыг тусгай хамгаалалтад авахад талуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна. Үүний хүрээнд тусгай хамгаалалтад авах үндэслэл боловсруулах, талуудыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг хийдэг. Энэ ажлын үр дүнд Хэрлэн голын томоохон цутгал болох Тэнүүн голын эх, Амар мөрний эх болдог Онон голын цутгал голуудын эх орчмын нийт 119372 га талбайг 15 жилийн хугацаагаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авч чадлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар экологийн ач холбогдол бүхий газруудыг тусгай хамгаалалтад авахад талуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна. Үүний хүрээнд тусгай хамгаалалтад авах үндэслэл боловсруулах, талуудыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг хийдэг. Энэ ажлын үр дүнд  Хэрлэн голын томоохон цутгал болох Тэнүүн голын эх, Амар мөрний эх болдог Онон голын цутгал голуудын эх орчмын нийт 119372 га талбайг 15 жилийн хугацаагаар  Орон нутгийн тусгай хамгаалалтад авч чадлаа. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамруулах шийдвэрийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал  гаргажээ. Ингэснээр экологийн ач холбогдол бүхий томоохон голуудын эх хамгаалагдаж байгаа юм.  
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран үндэслэлийг нь тодорхойлж, нутгийн иргэдийн оролцоотой идэвхтэй ажилласны үр дүнд Гутай даваа хэмээх газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ 2020 онд  гаргаж байсан юм. Энэ газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь байгаль хамгааллын талаасаа маш чухал, ач холбогдолтой шийдвэр болсон. Хэрвээ тэнд алт олборлосон бол Амар мөрний эх болсон Онон гол, улмаар Онон голын сав газрын байгаль экологид нөхөж баршгүй хохирол учрах эрсдэлтэй байлаа.
© ДБХС
Энэ ажлын үр дүнд Хэрлэн голын томоохон цутгал болох Тэнүүн голын эх, Амар мөрний эх болдог Онон голын цутгал голуудын эх орчмын нийт 119372 га талбайг 15 жилийн хугацаагаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авч чадлаа.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу