What would you like to search for?

Our News

ЦЭН ТОГОРУУ, ХОНИН ТООДОГ ШУВУУНЫ МОНИТОРИНГ СУДАЛГАА ХИЙХ ГЭРЭЭЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Төслийн хүрээнд Онон-Балжийн БЦГ-ийн үнэт зүйл болох Цэн тогорууны үржлийн хос, үржлийн амжилт, Хонин тоодгийн тоо толгой, нягтшилыг цаашид тогтвортойгоор мониторинг хийж ОББЦГ-ын менежментийн үр ашигт байдлыг үнэлэх, хамгааллын арга хэмжээг нарийвчлан төлөвлөх хэрэгцээ үүсэж байна.

Үндэслэл:
Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар ба Дэ Неича Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй “The land of the blue sky – Onon Balj National Park” төслийн хүрээнд Онон-Балжийн Байгалийн Цогцолборт Газар (БЦГ)-н менежментийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж биологийн олон янз байдал, экосистемийн тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмжих, тэдний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд Онон-Балжийн БЦГ-ийн үнэт зүйл болох Цэн тогорууны үржлийн хос, үржлийн амжилт, Хонин тоодгийн тоо толгой, нягтшилыг цаашид тогтвортойгоор мониторинг  хийж ОББЦГ-ын менежментийн үр ашигт байдлыг үнэлэх, хамгааллын арга хэмжээг нарийвчлан төлөвлөх хэрэгцээ үүсэж байна.
Ажлын зорилго:
Онон-Балж БЦГ түүний орчны бүсэд цэн тогоруу болон хонин тоодгийн тоо толгой, үрждэг, шүхэрлэдэг, чухал амьдрах орчин, үржлийн амжилтыг үнэлэх, мониторинг, цэн тогорууны хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай газрыг тодорхойлох, байгаль хамгаалагчдыг байнгын мониторинг хийх нэгдсэн арга зүйгээр хангах, чадавхжуулахад энэхүү ажлын зорилго оршино.
Судалгааны талбай:
Хонин тоодгийн судалгааны талбай: Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Биндэр, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутагт хонин тоодгийн судалгааны талбайг сонгохдоо хонин тоодгийн нүүдлийн үедээ олноор цуглардаг газруудыг хамруулах.
Цэн тогорууны үүрлэлт, үржлийн амжилтын судалгааны талбай: Онон-Балжийн БЦГ, түүний орчны бүсийг хамруулна(Хавсралт 1).
Газар нутаг тодорхойлох судалгааны талбай: Онон-Балжийн БЦГ, түүний орчны бүсэд хамаарах Онон, Улз голын сав газрын бусад цутгал гол, нуур, цөөрөм, тойром, ус намгархаг газарт чухал газрууд, нөхөн сэргээх газруудыг хамруулна. 
Гүйцэтгэх ажил:
ОББЦГ, түүний орчны бүсэд   цэн тогорууны  үржлийн амжилтын судалгааг хийж, байгаль хамгаалагч мэргэжилтнүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах, дүн мэдээллийг нэгтгэн боловсруулах
Онон, Улз голын сав газарт хамаарах бусад цутгал гол, нуур, цөөрөм, тойром, ус намгархаг газарт үржлийн цэн тогорууны үржиж, үүрлэж буй газруудыг тодорхойлох
ОББЦГ болон түүний орчны бүсэд Баян-Адарга, Норовлин, Дадал, Баян-Уул, Биндэр сумдын хонин тоодгийн шүхэрлэдэг, олноор цугладаг газар, чухал амьдрах орчин, тоо толгойг тогтоох судалгаанд оролцогч бусад талуудыг нэгдсэн арга зүйгээр хангах,
Цэн тогорууны түүхэн үржлийн нутагт, үүрлэх орчноор хязгаарлагдсан, хамгаалал, нөхөн сэргээх шаардлагатай 3-аас доошгүй газар нутгийг нэмж тодорхойлох, 5 жилийн дотор нөхөн сэргээх зөвлөмжийг хийгдэх ажлуудын жагсаалттай гаргаж зөвлөмж өгөх Нутгийн иргэдийн байгууллага, нөхөрлөлүүдийн байгалийн нөөцийн/ойн менежментийн төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаанууд тусгагдсан эсэхийг үнэлж, эдгээр төлөвлөгөөнүүд орон нутгийн бодлогын баримт бичгүүд, менежментийн төлөвлөгөөнүүдтэй хэрхэн уялдаж байгааг үнэлэх;
Шувуудын зүйлийн бүрдлийг шинэчлэн тогтоох, үржлийн, зусдаг, өвөлждөг, суурин болон нүүдлийн хэмээн ангилах Дээрх шинжилгээний үр дүнгээ Хэнтий, Дорнод аймгийн таван сумын орон нутгийн иргэд, холбогдох байгууллагууд, оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалт, тодруулга хэлэлцүүлэг зохион байгуулах байдлаар танилцуулж тэдний саналыг тусгах;
Төслийн тайлан, сурталчилгаанд ашиглах хонин тоодог, цэн тогорууны өндөр чанартай зураг, видео бичлэг хийх. 
Тайлан:
Дээр заасан судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн тайланг англи, монгол хэл дээр боловсруулан ирүүлнэ. Тайланд дараах хэсгүүдийг багтаана. Үүнд:
Цэн тогорууны үүрлэлт, үржлийн амжилтыг байршил тус бүрээр судалсан үр дүн, байнгын мониторингийн талбайн мэдээлэл;
Хонин тоодгийн шүхэрлэх газар, тоо толгой, байнгын мониторингийн талбайн сонголтын үндэслэл;
Хамгаалах болон нөхөн сэргээх шаардлагатай газар нутгийн байршил, тэдгээрийн өнөөгийн нөхцөл байдал, нөлөөлж буй хүчин зүйлс болон хамгааллын арга хэмжээний зөвлөмж 
Хугацаа: 2025 оны 5-р сарын 26-ны өдрөөс 11-р сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэнэ.
Зөвлөхөд эсвэл хуулийн этгээдэд тавигдах ерөнхий шаардлага:
Судалгаанд шаардлагатай арга зүй, техник, аргачлалыг бүрэн эзэмшсэн, шувуу судлал, биологи, экологи, нөхөн сэргээлт, байгаль хамгааллын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, эсвэл баг бүрдүүлсэн байх;
Ижил төстэй судалгааны ажлыг удирдан зохион байгуулж байсан туршлагатай, судалгааны талбайд хамаарах бүс нутагт хийж байсан ажлын туршлага, үр дүн, хэвлэмэл бүтээл байвал хавсаргах;
Тухайн мэргэжилтнүүд нь холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жилийн судалгаа, ажил мэргэшлийн туршлагатай байх;
Судалгааны ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, сансрын болон газрын зураг, программ хангамжтай бүрэн ажиллах, хээрийн нөхцөлд ажиллах чадвартай байх.  
Бүрдүүлэх материал:
Тухайн ажлыг хийх сонирхол илэрхийлсэн захидал/албан бичиг;
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (мэргэжлийн багаар ажил гүйцэтгэсэн байсан бол хамтарч гүйцэтгэсэн ажлуудын жагсаалтыг хавсаргах) болон сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх танилцуулга /2 хуудсанд багтаах/
Багийн гишүүдийн туршлага, ур чадварыг тусгасан CV болон ур чадварыг нотлох бичиг баримтууд
Судалгааны ажлыг  гүйцэтгэх нарийвчилсан, календарчилсан төлөвлөгөө,
Үнийн санал /хээрийн судалгааны ажлын зардал, татвараа нэмж тооцох/ 
Сонирхож буй хувь хүн, баг эсвэл байгууллага дээрх материалуудыг бүрдүүлж багцлан PDF хэлбэрт шилжүүлэн нэг файл болгон “Шувууны мониторинг судалгаа хийх санал” гэж хаяглан ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn гэсэн цахим шуудан-д 2025 оны 5-р сарын 19-ний 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох боломжгүй.
 
© ДБХС
logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу