The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Экоклубын сурагчид Ховд голыг хамгаалах санаачилга гаргалаа
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар экоклубын сурагчдын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд эко Баян-Өлгий аймгийн экоклубын сурагчдын санаачилсан "Мини Парламент"-ийн 2-р хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Байгаль орчны болон нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хүүхдүүдийн санаачилгыг шийдвэр гаргагч нарт хүргэх нь "Мини Парламент"-ийн хуралдааны гол зорилго юм.
Энэ удаагийн хуралдааныг "Ховд голоос миний амьдрал эхтэй" сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд экоклубын 25 сурагч оролцож гол ус хамгааллын талаар санал бодлоо хуваалцлаа. Баян-Өлгий аймгийн төв нь Ховд голын ойролцоо оршдог бөгөөд үүнийг дагаад олон асуудал тулгардаг. Усны замбараагүй ашиглалт, бохирдол, устай холбоотой хуулийн хэрэгжилт тааруу зэрэг олон асуудал бий. Хуралдаанаар эдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж 4 асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргагчдад хандлаа. Үүнд, усны сан бүхий газрын хамгааллын бүсийг Ховд голд тогтоож хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах, аймгийн төвд шинэ төв цэвэрлэх байгууламж барих, усыг зохистой ашиглах талаар сурталчилгааны ажил хийх, ус хамгаалахад шаардаглах зардлыг жил бүр аймгийн төсөвт суулгах зэрэг ажлуудыг онцолжээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч хүүхдүүдийн эдгээр саналыг хүлээн авч, үүнийг шийдвэрлэх боломжийн талаар судалж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

© ДБХС
Экоклубын сурагчид Ховд голыг хамгаалах санаачилга гаргалаа.