The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
28 цагаан зээрэнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Тотторигийн их сургуультай хамтран Төв болон Дорноговь аймгийн нутгаас 28 цагаан зээр барьж сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ. Судалгааны ажлыг Тотторигийн их сургуулиас санхүүжүүлсэн юм.
Монгол орны хээрийн бүсэд шинээр байгуулагдсан Таван-толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хаагуур нь цагаан зээр шилжилт хөдөлгөөн хийж байгааг судлах, зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход энэхүү судалгааны ажлын зорилго оршиж байна. 2023 оны 10 дугаар сард явагдсан судалгааны ажилд Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, малын эмч болон нутгийн иргэд оролцлоо.
Цагаан зээрийг барьж, хүзүүвчлэх ажлын чухал хэсэг нь тор татах байлаа. 1.5 метрийн өндөртэй, олсоор хийгдсэн торыг зээрэнд харагдахгүй байх газрыг сонгож байршуулсан. Энэ тор нь олсоор хийгдсэн учир амьтны биед механик гэмтэл учруулахгүй. Зээр ирээд мөргөх үед тор амархан унах байдлыг тооцоолон шонгуудыг газарт гүехэн суулгаж, торыг сул татсан юм. Мэргэжилтнүүд машин, мотоцикль ашиглан цагаан зээрийн сүргийг тор руу алгуурхан чиглүүлсэн. Торонд дөхөх үед цөөн тооны цагаан зээрийг тасдан хөөж торонд шахан оруулж барьжээ. “Зээрийг торонд оруулж барьсны дараа тайвшруулах зорилгоор нүдийг нь зөөлөн даавуугаар боож, аль болох чимээ гаргахгүй байсан. Хүзүүвчээ зүүж нас, хүйсийн мэдээлэл авсны дараа буцааж тавьсан. Мөн мялзан, шүлхий өвчний тандалт шинжилгээ авсан. Нэг зээрэнд таван минутаас хэтрэхгүй хугацаа зарцуулсан. Зээрэнд хүзүүвч зүүснээр энэ амьтны нүүдлийн замыг мэдэх боломж гардаг” гэж судалгаанд оролцсон мэргэжилтнүүд ярьсан юм.
Мөн энэ жил хэрэглэж байгаа хүзүүвч камертай учир цагаан зээрийн идэш тэжээл, сүргийн бүтцийн судалгааг нэмж хийхэд тохиромжтойгоороо онцлог ажээ.

Энэ тор нь олсоор хийгдсэн учир амьтны биед механик гэмтэл учруулахгүй.