What would you like to search for?

Our News

“Дэгдээхэй хамгаалагч” хүүхдүүд идэвхтэй ажиллаж байна

Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн гурван сумын экоклубын 40 сурагч “Миний нутгийн дэгдээхэй” аянд оролцож харилцан туршлага солилцлоо. Тэд ус намгархаг газраар шувуу ажиглах аялал хийсэн бөгөөд нийтдээ 8 үржлийн хос цэн тогоруу ажиглаж, ажиглалтын дэвтгэрт бүртгэсэн байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нүүдлийн шувуудын өндөг хамгаалах “Миний нутгийн дэгдээхэй” аяныг  экоклубын сурагчидтай хамтран хийж байгаа билээ. Аяны хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь  хүүхдүүдийн оролцоотойгоор тогорууны өндөг хамгаалах ажил юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь үр дүнд хүрч хүүхдүүд хамгааллын ажилд идэвхтэй оролцох болсон. 
 Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн гурван сумын экоклубын 40 сурагч “Миний нутгийн дэгдээхэй” аянд оролцож харилцан туршлага солилцлоо. Тэд ус намгархаг газраар шувуу ажиглах аялал хийсэн бөгөөд нийтдээ 8 үржлийн хос цэн тогоруу ажиглаж, ажиглалтын дэвтгэрт бүртгэсэн байна.     
Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс сурагчид энэ сэдвээр 12 малчин өрхийн, 31 иргэнд сурталчилгаа хийжээ. Тэд нуур орчмын малын болон нохойны тоог гаргаж, цэн тогорууны үржлийн үед гэрийн нохойгоо уяахыг  уриалсан байна. “Дэгдээхэй хамгаалагч” хүүхдүүд хамгааллын ажилд оролцсондоо сэтгэл хангалуун байгаа аж. Тэд ”Тогорууны өндгийг нь хамгаалах маш чухал, үүнд нохой сөрөг нөлөөтэйг сайн ойлгосон учраас бид энэ ажилд оролцож байгаа. Бид нуурын эргэн тойронд амьдардаг айлуудад очиж нохойгоо уявал ховор шувуудад ямар ач тустайг тайлбарлаж байгаа. Энэ зуны амралтаараа бид тогорууны дэгдээхэй хамгаалах ажилд  идэвхтэй оролцох болно” гэж ярилаа.      
Ийнхүү хүүхдүүд байгаль, зэрлэг амьтдаа хамгаалах итгэл үнэмшилтэй болж, өөрсдийн санаачилгаар хамгааллын ажилд оролцдог болжээ. 
© ДБХС
“Дэгдээхэй хамгаалагч” хүүхдүүд идэвхтэй ажиллаж байна

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу