What would you like to search for?

Our News

Хөвтэй болсонд нутгийн малчид сэтгэл хангалуун байна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь орон нутгийн удирдлагууд, малчидтай хамтран Дарвийн нуруунд байгалийн ус хуримтлуулах 2 хөв цөөрөм байгуулсан юм. Ингэснээр тухайн нутгийн зэрлэг амьтад болон бэлчээрийн малын ундны асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж буйд малчид сэтгэл хангалуун байна

Малчид малаа услахын тулд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл байгалийн уст цэгүүдэд бөөгнөрдөг. Үүний улмаас зэрлэг амьтад ундаалж чадахгүй болох, байршил нутгаасаа дайжих, олон малын талхагдлын улмаас булаг усны ундарга багасах зэрэг олон асуудал тулгардаг билээ.
Энэ асуудлыг шийдэхийн тулд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь орон нутгийн удирдлагууд, малчидтай хамтран Дарвийн нуруунд байгалийн ус хуримтлуулах  2  хөв цөөрөм байгуулсан юм. Ингэснээр тухайн нутгийн зэрлэг амьтад болон бэлчээрийн малын ундны асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж буйд малчид сэтгэл хангалуун байна.  Мэргэжилтнүүдийн онцолсноор хөв байгуулсны ачаар зэрлэг амьтад Уст цэгт бэлчээрийн малтай давхцах тохиолдол  60-70 хувиар буурсан байна. Ингэснээр зэрлэг амьтад ус хайж эзэмшил нутгаа орхих шаардлагагүй болжээ. Түүнчлэн хөв байгуулснаар тухайн газрын хөрсний чанарыг сайжруулж, ургамал ургах нөхцөлийг бүрдүүлснээр экологийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон давуу талтай юм.
© ДБХС
Мэргэжилтнүүдийн онцолсноор хөв байгуулсны ачаар зэрлэг амьтад Уст цэгт бэлчээрийн малтай давхцах тохиолдол 60-70 хувиар буурсан байна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу