What would you like to search for?

Our News

Өндөр хүчдэлийн шугам шувуудад сөргөөр нөлөөлж байна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд ээлтэй шугаман дэд бүтцийг хөгжүүлэхэд төрийн байгууллагууд болон талуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд шувууд өндөр хүчдэлийн шугамын утас мөргөж эндэх эрсдэл ямар байгааг тодорхойлох зорилгоор судалгаа хийлээ. Судалгааг 2023 оны наймдугаар сард хоёр удаа хийсэн бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуур чиглэлийн 8 км үргэлжлэх 15квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шалгаж үхсэн шувууны тооллого хийж, баримтжуулсан байна.

Өндөр хүчдэлийн шугамын дагуу нийт 84 тулгуурыг шалгахад нийт 5 зүйлийн 36 бодгаль шувуу шонгийн хүчдэлд цохиулан эндсэн байв. Судлаачдын ярьснаар хээрийн экосистемийн идэш тэжээлийн хэлхээнд өндөр ач холбогдолтой Шилийн сар (Buteo hemiliasus) эндсэн шувуудын зонхилох хувийг эзэлж байгаа бол Дэлхийн Байгаль Хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуур үзүүлэлтээр олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” ангилалд орсон Идлэг шонхор (Falco cherrug)-ын 2 бодгаль тогонд цохиулж эндсэн байв. Нэг бодгаль нь энэ жилийн ангаахай байсныг судлаачид онцоллоо. “Энэ бол зөвхөн нэг хэсэг газарт хийсэн судалгаа. Өргөн хүрээнд хийвэл илүү олон шувуу эрсдсэн байх магадлалтай. Тиймээс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай” хэмээн судлаачид хэлсэн юм.   
Судлаачид хамгааллын тодорхой арга хэмжээ авах шаардлагатай хэмээн зөвлөлөө. Үүнд, тулгуурууд дээр brush буюу метал цацаг байрлуулсан нь хөндлөвч дээрх зайг улам багасгаж, тогонд цохиулах эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Тиймээс 2021 онд шинээр батлагдсан стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Мөн Шувуудын намрын нүүдэл 8 дугаар сарын сүүлчээр эхэлдэг бөгөөд энэ үед тандан судалгаа хийх, зургаар баталгаажуулах, тулгууруудын цэгийг тэмдэглэх, шувуудын үхэл хорогдлыг бодитоор үнэлэн хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
© ДБХС
Өндөр хүчдэлийн шугамын дагуу нийт 84 тулгуурыг шалгахад нийт 5 зүйлийн 36 бодгаль шувуу шонгийн хүчдэлд цохиулан эндсэн байв.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу