The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгэлээ
ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дугаар хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ. Ингэснээр уг газрын олон улс дахь ач холбогдол нэмэгдэж, хамгаалалт сайжрах, хамгаалахад шаардагдах хөрөнгө босгох боломж нэмэгдэх юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон-Балжийн байгалийн цогцолборт газартай олон жилийн турш хамтран байгаль хамгааллын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн тус газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх үндэслэлийг талуудтай хамтран боловсруулсан юм.
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. Энэхүү газар нутагт цэнгэг усны нөөц бүхий, түүнчлэн Амар мөрний эх болдог Онон гол байдаг бөгөөд түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц болон биологийн олон янз байдлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай юм. Мөн байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой газар нутаг билээ.

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгэлээ