What would you like to search for?

Our News

Цагаан зээрийн хууль бус агнуурыг хэрхэн бууруулах талаар хэлэлцлээ

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох аймгуудын ИТХ-ын ажлын алба, Прокурорын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гаалийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Хилийн цэргийн дугаар ангиуд, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа, мөн Дорнод аймгийн 13 сумын ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар зэрэг нийт 40 гаруй албан тушаалтнууд оролцсон нь уулзалтын ач холбогдлыг илэрхийлж байлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх,  байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт, уулзалт хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд зүүн бүсийн аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийн гишүүн байгууллагуудын уулзалтыг “Цагаан зээрийн хууль бус агнуурыг бууруулах боломж” сэдвийн дор Дорнод аймгийн Чойбалсан хотод 2023 оны 6 дугаар сарын 16-нд зохион байгууллаа. Уулзалтад  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дорнод аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн газрын мэргэжилтнүүд оролцов.
Түүнчлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох аймгуудын ИТХ-ын ажлын алба, Прокурорын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гаалийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Хилийн цэргийн дугаар ангиуд, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа, мөн Дорнод аймгийн 13 сумын ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар зэрэг нийт 40 гаруй албан тушаалтнууд оролцсон нь уулзалтын ач холбогдлыг илэрхийлж байлаа.
Уулзалтын үеэр аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлүүд тухайн орон нутгийнхаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулав. Харин аймгуудын прокурор, цагдаагийн газрууд аймгийнхаа хууль бус агнуурын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт шийдвэрлэлтийн байдал, хүндрэл бэрхшээлийн талаар илэн далангүй ярилаа.
Уулзалтын гол сэдэв нь цагаан зээрийн(Procapra gutturosa) хууль бус агнуурыг бууруулах байсан тул энэ сэдвээр өргөн хүрээний яриа өрнөсөн юм. Тодруулбал, аймгуудын байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад цагаан зээрийн тоо толгой, шилжилт хөдөлгөөн, хорогдлын шалтгаан нөхцөлийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2012, 2019, 2022 онуудад хийсэн цагаан зээрийн хууль бус агнуурын талаарх иргэдийн мэдлэг, хандлага болон дадлын судалгааны үр дүнг болон цагаан зээрийн холбоос нутгийг тодорхойлсон судалгааны ажлын тайланг танилцуулж, тусгагдсан санал зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллахыг уриалав.
Ийнхүү оролцогч талууд зүүн бүсийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан, урьдчилан сэргийлэх боломж, ажлын сайн туршлагуудаа хуваалцаж, мэдлэг мэдээллээ солилцон тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ. Энэ уулзалтаар гарсан саналуудыг нэгтгэж, холбогдох байгууллагуудад хүргэж, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах, мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд жил бүр тусгайлан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхээр болсон юм. Түүнчлэн зүүн бүс нутаг дахь цагаан зээрийг хамгаалахын тулд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулж, хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
© ДБХС
Ийнхүү оролцогч талууд зүүн бүсийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан, урьдчилан сэргийлэх боломж, ажлын сайн туршлагуудаа хуваалцаж, мэдлэг мэдээллээ солилцон тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу