The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “Булгийн өдөр”-ийг дэмжиж байна
Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тав, аравдугаар сарын 22-ныг булаг хамгаалах “Булгийн өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр болсон билээ. Энэ жилийн “Булгийн өдөр”-ийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран амжилттай тэмдэглэлээ. Энэ удаа Ховд, Говь-Алтай аймгийн 8 сумын нутаг дэвсгэрт 17 булаг хашиж хамгаалах ажлыг төрийн байгууллага, нутгийн иргэдийн оролцоотой хийв.
Тиймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тав, аравдугаар сарын 22-ныг булаг хамгаалах “Булгийн өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр болсон билээ. Энэ жилийн “Булгийн өдөр”-ийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран амжилттай тэмдэглэлээ. Энэ удаа Ховд, Говь-Алтай аймгийн 8 сумын нутаг дэвсгэрт 17 булаг хашиж хамгаалах ажлыг төрийн байгууллага, нутгийн иргэдийн оролцоотой хийв. Мөн өмнөх жилүүдэд хашсан булгийн хашааг засч янзалсан юм. Энэ жил 17 булгийг хашиж хамгаалхад материалын зардлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар гаргаж тээвэр, ажлын хөлс, хаших ажлыг орон нутаг хариуцсан нь оролцооны хувьд шинэлэг байлаа. Өмнө нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар бүх зардлыг гаргаж хашдаг байсан бөгөөд цаашид энэ ажилд орон нутгийн оролцоог илүү болгоход чиглүүлж ажиллах юм. Нийт 500 гаруй хүн уг арга хэмжээнд оролцсоны дотор 300 гаруй сурагчид байлаа. Экоклубын сурагчид мониторинг хийх зэргээр булаг хашиж хамгаалах ажилд эхнээс нь санаачилгатай оролцож байгаа. “Булгийн өдөр” экоклубын сурагчид уг арга хэмжээг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдэд булаг хашиж хамгаалахын ач холбогдлын талаар танилцуулж, өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Сэтгүүлчид уг арга хэмжээг сурталчлах ажилд идэвхтэй оролцож, 11 нийтлэл, мэдээ, 4 богино хэмжээний шторк бэлдэж олон нийтийн мэдээллийн сувгаар цацсан нь хандалт сайтай байлаа.
Экоклубын сурагчид “Булгийн өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээнд Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг урьж ил захидал илгээсэн юм. Уг ил захидлыг яамны албан ёсны веб сайт дээр тавьсан нь яамны зүгээс энэ арга хэмжээг дэмжиж байгаагийн илрэл болов. Сайд Засгийн газрын чухал ажилтай байсан тул энэ удаа оролцох боломжгүйгээ хэлээд удахгүй өөрөө биечлэн ирж булаг хашиж хамгаалах ажилтай танилцахаа амлаж байгаагаа сурагчдад утсаар хэлжээ. Энэ өдөр Говь-Алтай аймгийн залуус “Бөхөнгийн төгөл”-тэй болох зорилгоор мод тарилаа. Мөн булгийн хашааг нэгдсэн журмын дагуу нэг стандартаар хийсэн нь энэ жилийн арга хэмжээний онцлог байлаа.

© ДБХС
Энэ удаа Ховд, Говь-Алтай аймгийн 8 сумын нутаг дэвсгэрт 17 булаг хашиж хамгаалах ажлыг төрийн байгууллага, нутгийн иргэдийн оролцоотой хийв.