The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
“SMART”-ийн сургалт зохион байгуулав
Тусгай хамгаалалттай газар нутгуудын байгаль хамгаалагчдын хяналт мониторингийн ажилд сүүлийн үеийн “SMART” бүртгэлийн систем, программыг нэвтрүүлж байгаль орчны мониторинг судалгааны мэдээллийг үнэн зөв, бодитоор орон зай, цаг хугацааны тодорхой давтамжтайгаар цуглуулж, боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, хянах дэвшилтэт аргачлалыг дэлхийн 80 гаруй улс оронд туршиж байна.
Энэ удаа Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын 34 Хамгаалалтын захиргаа, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийн байгаль орчны газрын мэдээллийн сан, хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн гэсэн нийт 45 албан хаагчдад “СМАРТ-7” програмын сургалтыг 2023 оны 5 сарын 22-26-нд зохион байгууллаа. Сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрууд амжилттай хамтран зохион байгуулав. Энэ удаа сургалтыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн олон улсын сургагч багш А.Вьяат Монголд ирж удирдан явуулсан нь шинэлэг байлаа.
Сургалтын үеэр мэргэжилтэн нарт Смарт 7 программ шинээр нэмэгдсэн өгөгдлийн загвар үндсэн цэснүүдийг тайлбарлаж дадлага хийж бусаддаа зааж өгөв. Тодруулбал: Смарт 7 хувилбар нь “үүлэн” дээр байрласан сервертэй бөгөөд тухайн эрхээ олон улсаас авдаг байна. Бүх тусгай хамгаалалттай газрууд 2023 оны 9 дүгээр сар хүртэл Смарт 7 хувилбарын серверыг WCS-ын серверт туршин байршуулж 9 дүгээр сараас БОАЖЯ дээр нэгдсэн нэг сервертэй болох юм.
Сургалтын төгсгөлд оролцогчид өөрсдийн тусгай хамгаалалттай газар нутгуудын эх бэлтгэх дээр ажиллав. Түүнчлэн өмнөх өдрийн сургалтад үзсэн хичээлийг бататгах, үүний үр дүнд Смарт 7.5.6 хувилбар дээр өөрсдийн хамгаалалтын захиргааны цаашид ашиглах эх материалаа бэлтгэж оруулсан байна.

Түүнчлэн “SMART” программд суурилсан ажлын үр дүнг сар, улирлаар дүгнэн хэлэлцэж, алдаа дутагдлыг засах, сайжруулах замаар тус программыг амжилттай туршин хэрэгжүүлж ирсэн билээ.