The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Мэдлэг, чадвар олгосон сургалт боллоо
Сургалт “Хууль бусаар ан агнах, ой, байгалийн ургамал бэлтгэх, худалдаалах гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр явагдсан бөгөөд аймгуудын прокурор, цагдаа, хил, гааль болон байгаль орчны байгууллагуудын 120 гаруй албан хаагчид оролцов. Сургалтыг ойлгомжтой, сонирхолтой болгох үүднээс сургагч багш нар тухайн сэдвийн хичээлүүдээ бодит хэрэг, зөрчлийн жишээ, баримт, богино хэмжээний бичлэгээр баяжуулж тайлбарласан нь оролцогчдын сонирхлыг татлаа.
Сургалт “Хууль бусаар ан агнах, ой, байгалийн ургамал бэлтгэх, худалдаалах гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр явагдсан бөгөөд аймгуудын прокурор, цагдаа, хил, гааль болон байгаль орчны байгууллагуудын 120 гаруй албан хаагчид оролцов. Сургалтыг ойлгомжтой, сонирхолтой болгох үүднээс сургагч багш нар тухайн сэдвийн хичээлүүдээ бодит хэрэг, зөрчлийн жишээ, баримт, богино хэмжээний бичлэгээр баяжуулж тайлбарласан нь оролцогчдын сонирхлыг татлаа. Ялангуяа сайн туршлага, шүүхээр шийдвэрлэгдсэн бодит хэргийн жишээ, баримт дээр тулгуурлан тайлбарлаж, багаар ажиллуулж, харилцан ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан нь үр дүнтэй болов. Тиймдээ ч шинэ мэдлэг мэдээлэл өгсөн, хүн бүр гарын авлагатай ажиллах боломжийг бүрдүүлсэн, хүртээмжтэй бөгөөд тодорхой мэдлэг, чадвар олгосон, бидний одоогийн эрхэлсэн ажилд маш чухал нэмэртэй сургалт боллоо хэмээн оролцогчид ярьж байсан юм.
Түүнчлэн цаашид энэ чиглэлийн сургалтыг тодорхой давтамжтай зохион байгуулах, нэн ховор, ховордож буй амьтан, ургамал, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүнийг таньж, тодорхойлох чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт авах нэн шаардлагатай байгаагаа илэрхийлж байлаа.

logo