The WWF is run at a local level by the following offices...
Our News
Эко хакатон тэмцээн зохион байгууллаа
Монгол орны экосистемийн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, ялгарлыг хэрхэн бууруулах нь хакатоны даалгавар байв. Тэмцээнд Монгол орны томоохон их дээд сургуулийн хүрээлэн буй орчин судлал, экологи, биологи, программ хангамж, инженерчлэл, хими, статистик, математик зэрэг салбарын оюутнууд оролцлоо. Эко хакатон нь салбар бүрийн оролцогчид мэдлэг солилцох, хамтран ажиллах болон байгаль орчны чиглэлд сүүлийн үеийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд өөрсдийн ур чадвараа ашиглах боломжийг олгох платформ болж өгснөөрөө шинэлэг үйл ажиллагаа байв.

Шинжлэх ухаан, технологи, арга аргачлалын хувьд зөв зүйтэй, хэрэгжүүлэх боломжтой, загвараар туршигдаж, үр дүнгээ танилцуулсан шийдлүүдийн төслүүдийг шалгаруулсан юм. Үүнд, Тэргүүн байранд МУИС-ийн CarbonX баг “Монгол орны хүлэрт намгийг хамгаалж, зохистой менежментийг хэрэгжүүлэх замаар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх” шийдлээр оров.
Дэд байранд ХААИС-ийн Geodata баг “Богдхан уулын шилмүүст ойг хамгаалах замаар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх”, Гуравдугаар байранд МУИС-ийн Calculated victory баг “Хээрийн экосистемд бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх” шийдлээр шалгарчээ. Тусгай байранд ШУТИС-ийн “Wewo” баг бэлчээрийн нүүрстөрөгч шингээх чадамжийг царгас тариалах замаар нэмэгдлүүлэх шийдэл дэвшүүлж шалгарсан байна.

Тэмцээнд Монгол орны томоохон их дээд сургуулийн хүрээлэн буй орчин судлал, экологи, биологи, программ хангамж, инженерчлэл, хими, статистик, математик зэрэг салбарын оюутнууд оролцлоо.