What would you like to search for?

Our News

“ЭКО-БИЗНЕСИЙН БИЧИЛ ТӨСЛИЙН ТЭТГЭЛЭГ” ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС) хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод Хээрийн Төсөл) төслийн зорилтот сумдад орших “Байгалийн нөөц газар”-уудын орчны бүсэд газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг (БОЯБ) хамгаалах, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн амжиргааг сайжруулахад чиглэсэн байгальд ээлтэй, эко-бизнесийг дэмжих тэтгэлэг олгох бичил төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС) хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод Хээрийн Төсөл)  төслийн зорилтот сумдад орших “Байгалийн нөөц газар”-уудын орчны бүсэд газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг (БОЯБ) хамгаалах, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн амжиргааг сайжруулахад чиглэсэн байгальд ээлтэй, эко-бизнесийг дэмжих тэтгэлэг олгох бичил төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 Хамрах хүрээ, бичил төслийн тэтгэлэгт хамрагдах боломжтой оролцогчид:
 Төслийн зорилтот сумдын иргэн, иргэдийн бүлэг, нөхөрлөл, хоршоо, ТББ, ААН-үүд хамрагдана. Үүнд:  
Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Баян-Овоо сумд
Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумд
Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Матад сумд 
Эко-бизнесийн бичил төслийн тэтгэлэгт хамрагдах үйл ажиллагааны чиглэлүүд:
Зорилтот сумдын иргэн, иргэдийн бүлэг, нөхөрлөл, хуулийн этгээд (хоршоо, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж)-ийн байгальд ээлтэй, эко-бизнесийн төслүүдэд тэтгэлэг олгохоор сонгон шалгаруулна. Эко-бизнесийн бичил төслүүдэд (бичил төсөл) дараах чиглэлүүд хамаарна. Үүнд:
Байгальд ээлтэй, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, бүтээмж, орлого, ашгийг нэмэгдүүлэх, зах зээлийг хөгжүүлэх, зах зээлд холбох үйлчилгээ зэрэг эко-бизнес:
Мал аж ахуй болон туслах аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйдвэрлэл, боловсруулалт, бизнес болон зах зээлийг хөгжүүлэх үйлчилгээ;
Хүнсний ногоо, газар тариалан, малын тэжээл, мод үржүүлэг, ой, ургамал, жимс, жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүний үйдвэрлэл, боловсруулалт, бизнес болон зах зээлийг хөгжүүлэх үйлчилгээ;
Зөгийн балны үйлдвэрлэл, боловсруулалтыг нэмэгдүүлэх, зөгийн аж ахуйг кластераар хөгжүүлэх, хамтрах, хорших хэлбэрээр бизнес болон зах зээлийг хөгжүүлэх үйлчилгээ;
Нутгийн иргэдэд түшиглэсэн эко-аялал жуулчлал, түүнийг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ;
Гар урлал, өв соёлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт. 
Байгаль орчин, БОЯБ-ыг хамгаалах болон газрын доройтлыг бууруулах, тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц бусад эко-бизнес. 
Эко-бизнесийн бичил төсөлд тавигдах ерөнхий шаардлагууд:
Бичил төсөл нь дээр дурьдсан эко-бизнесийн чиглэлийн аль нэгийг сонгож боловсруулсан байх;
Бичил төслийн үр дүн, үр нөлөө нь байгаль орчин, БОЯБ-ыг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц байх;
Бичил төслийн үйл ажиллагаа, үр дүн нь шууд болон дам байдлаар байгаль орчин, нийгэм, соёлын хүрээнд сөрөг нөлөө, эрсдэл үүсгэхгүй байх;
Бичил төсөл нь зах зээлийн боломж, эрэлт хэрэгцээнд тулгуурласан бөгөөд нийгэм, эдийн засаг, соёл, хууль эрх зүйн хувьд зөрчилгүй, хэрэгжих бодит боломжтой байх;
Бичил төслийн оролцогчид болон орон нутгийн иргэдийн орлого, амьжиргааг дэмжиж байх;
Бичил төслийн санхүүгийн тооцоолол нь бодитой, зах зээлийн жишиг үнэтэй нийцтэй байх;
Бичил төслийн үйл ажиллагаа нь жендерийн тэгш байдал, гишүүдийнхээ оролцоог жигд хангасан байх;
Бичил төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа 12 сараас хэтрэхгүй байх;
Бичил төсөл нь олон талын оролцоог хангасан, сум орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдсан байвал давуу тал болно. 
Эко-бизнесийн бичил төслийн тэтгэлэг хүсэгч, өргөдөл гаргагчид тавигдах ерөнхий шаардлагууд:
Тухайн сумын харьяат, сумандаа сүүлийн 2 жил байнга оршин суусан иргэн, иргэдийн бүлэг, нөхөрлөл, хуулийн этгээд байх;
Санаачилсан төслөө хэрэгжүүлэх хүний нөөц, хөрөнгө, санхүү, технологийн мэдлэг чадвар, туршлага, чадамжтай байх;
Төслийн нийт санхүүжилтийн 40-өөс доошгүй хувийг өөрийн, хамтын, эсхүл бусад хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой, эсхүл санхүүжүүлсэн байх;
Төсөлд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн 2-оос доошгүй жилийн туршлагатай байх, түүнийгээ нотолж харуулсан байх;
Өргөдөл гаргагч нь төслийнхөө үйл ажиллагааны сайн туршлага, тайлан, зураг, видео мэдээ, мэдээлэл зэргийг “Дорнод хээрийн төсөл”-тэй хуваалцах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн байх;
Өргөдөл гаргагч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, муу зээлийн ангилалд ороогүй байх;
Өмнө нь байгаль хамгааллын болон байгальд ээлтэй бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай бол давуу тал болно. 
“ЭКО-БИЗНЕСИЙН БИЧИЛ ТӨСЛИЙН ТЭТГЭЛЭГ” олгох шалгуур үзүүлэлт, дүгнэх ерөнхий зарчим
Эко-бизнесийн бичил төслийн тэтгэлэг олгох шалгаруулалтыг явуулахад “Дорнод хээрийн төсөл”-ийн нэгж, НҮБ-ын ХХААБ, ДБХС-ийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн гишүүн бүр дараах шалгуур үзүүлэлтийн дагуу тус бүрдээ үнэлгээ өгч, нийт гишүүдийн өгсөн үнэлгээг нэгтгэж 2 үе шаттайгаар шалгаруулна.
Ажлын хэсгийн гишүүн нь Эко-бизнесийн бичил төслийн бичиг баримтуудыг судлан үзэж дараах хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлт тус бүрд 0-ээс 10 хүртэл оноо өгч, нийт оноог гаргана.Үүнд: 
Бичил төслийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
Төсөлд тавигдах шаардлага (тус бүр 10 хүртэл оноо):
 Тэтгэлэгийн өргөдөл гаргагчид тавигдах шаардлага (тус бүр 10 хүртэл оноо)::
БИЧИЛ ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ НИЙТ ОНОО100 оноо
Бичил төслийг үнэлэх, дүгнэх оноо:  Ажлын хэсгийн гишүүд бичил төслийн бичиг баримтуудыг судлан үзэж дээрх 10 шалгуур үзүүлэлтийг хэр зэрэг хангаж байгаагаас хамааран 0-ээс 10 оноо өгөх ба бутархай тоо ашиглахгүй бүхэл тоогоор оноог өгч, нийлбэр оноог гаргана. (Хангалтгүй 0-2 оноо, Дунд 3-5 оноо, Сайн 6-8 оноо, Маш сайн 9-10 оноо)
Бичил төслийн шалгаруулалтын үе шат:
Ирүүлсэн бичил төслүүдийг дээрх шалгуурын дагуу ажлын хэсэг үнэлнэ. Ажлын хэсгийн үнэлгээгээр хамгийн багадаа 70 оноо авсан төслүүд 2 дахь шатны шалгаруулалтад орно. 70-аас доош оноо авсан төслүүд хасагдана.
70-аас дээш оноо авсан төслүүд “Ажлын хэсгийн хэлэлцүүлэг”-т орж, ажлын хэсгийн дүгнэлтээр эцсийн дүнг гаргана. 
Эко-бизнесийн бичил төслийн нийт санхүүжилт ба тэтгэлэг олгох хэмжээ
Иргэний санаачилсан бичил төслийн нийт санхүүжилт 30 сая төгрөг хүртэл байх;
Иргэд бүлгээр хамтарсан, эсхүл нөхөрлөл, хоршоо бүлгээрээ санаачилсан бичил төслийн нийт санхүүжилт 90 сая төгрөг хүртэл байх ба түүнээс доор дурьдсан хувиар тооцож тэтгэлэг олгоно.
Бичил төслийн нийт санхүүжилтийн 60 хүртэлх хувийг “Дорнод Хээрийн Төсөл”-өөс олгох ба бичил төсөл санаачлагч нь үлдсэн 40-өөс доошгүй хувийг өөрийн, хамтын болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх.
Бичил төслийн санхүүжилтийг тухайн төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлэн дүгнэж санхүүжилтийн хуваарь гарган эхний шатны санхүүжилтийг олгох ба хуваарийн дагуу төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн тайланд үндэслэн үе шаттайгаар олгоно. 
Бүрдүүлэх материал:
Эко-бизнесийн бичил төслийн тэтгэлэг сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэж буй иргэн, иргэдийн бүлэг, хуулийн этгээд (нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж) доорх материалыг бүрдүүлэн 2023 оны 4 сарын 07-ны өдрийн 18:00 цагт багтаан info@wwf.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ. Бүрдүүлэх материалын маягтыг info@wwf.mn хаягаас болон төслийн сум хариуцсан зохицуулагчаас авах боломжтой.
 
Эко-бизнесийн бичил төслийн тэтгэлэг авахаар сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлэх материал: |
Эко-бизнесийн бичил төслийн санал боловсруулсан иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажсан хуулбар
Эко-бизнесийн бичил төслийн тэтгэлэг авахыг хүссэн өргөдөл /Маягт-1/
Засаг дарга эсхүл ЗДТГ-ын даргын тодорхойлолт: /Маягт-2/
Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /Маягт-3/
Төслийн бичиг баримт /Маягт 4/ 
Жич: Бүрдүүлэх материал дутуу бол сонгон шалгаруулалтаас хасах болохыг анхаарна уу.
 Тэтгэлэгийн талаарх сургалт, мэдээлэл олгох.
Эко-бизнесийн бичил төсөл боловсруулан тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулсан сургалт, мэдээллийг онлайнаар зохион байгуулах ба оролцохыг хүссэн иргэд дор дурьдсан хугацаанаас өмнө info@wwf.mn хаягаар холбогдох э-шуудангийн хаягаа бүртгүүлнэ.
“Эко-бизнесийн төслийн тэтгэлэгт хамрагдах төслийн бичиг баримт боловсруулах” анхан шатны цахим сургалт, мэдээлэл өгөх: 2023 оны 3 сарын 13-ний өдрийн 17:00 цагт (https://wwf.zoom.us/j/6691155597 Meeting ID: 669 115 5597 )
“Төслийн бичиг баримтын бүрдлийг хэрхэн хангах вэ” сэдвээр онлайн сургалт өгөх: 2023 оны 3 сарын 20 -ны өдрийн 17:00 цагт  (https://wwf.zoom.us/j/6691155597 Meeting ID: 669 115 5597 ) 
 Төслийн материал бүрдүүлэлт, хүлээн авах хугацаа:
Тэтгэлэгт төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэж буй нутгийн иргэн, иргэдийн бүлэг, хуулийн этгээд (нөхөрлөл, хоршоо, ТББ, ААН) доорх материалыг бүрдүүлэн
2023 оны 4 сарын 07-ны өдрийн 18:00 цагт багтаан
info@wwf.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ.   
https://mongolia.panda.org/publications/?uNewsID=378415
 

  
© ДБХС
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу