The WWF is run at a local level by the following offices...
Our News
Хар ямаатын БНГ-т мод тарих ажил амжилттай үргэлжилж байна
“Мод дагаж ус, ус дагаж” амьдрал аяны хүрээнд Хар Ямаатын БНГ-т 5 га газарт 2017 оноос ойжуулалтын ажлыг шат дараатай хийж байгаа юм. Энэ талбайд хайлаас (Ulmus pumila), нохойн хошуу (Rosa acicularis), далий ягаан (Rhododendron dauricum), сибирь гүйлс (Armeniaca sibirica), тэхийн шээг (Ribes diacantha) зэрэг ургамлын зүйлүүд амжилттай ургаж байна. Энэ ажлын үргэлжлэл болгож 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1025 ширхэг хайлаас мод тарилаа. Мод тарихад сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, хувийн хэвшил болон нутгийн иргэд зэрэг 130 гаруй хүн оролцсон байна. Мөн нутгийн хоршооноос 25 ширхэг хайлаас бэлэглэж, өөрсдөө тарьж өглөө.

Энэ өдөр шинээр мод тарихаас гадна нөхөн тарилт хийсэн юм. Цаашид энэхүү 5 га таримал ойн санг нутгийн удирдлага, иргэдтэй хамтран цэцэрлэгт хүрээлэн байдлаар тохижуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Цаашид энэхүү 5 га таримал ойн санг нутгийн удирдлага, иргэдтэй хамтран цэцэрлэгт хүрээлэн байдлаар тохижуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох төлөвлөгөөтэй байгаа ажээ.