What would you like to search for?

Our News

Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа байгуулагдлаа

Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа албан ёсоор ажиллаж эхэллээ. Тус хамгаалалтын захиргааны хариуцах газар нь Амар Хейлоны бүс нутагт хамаарах Гутайн даваа хэмээх байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн газар юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран үндэслэлийг нь оновчтой тодорхойлж, нутгийн иргэдийн оролцоотой идэвхтэй ажилласны үр дүнд тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг 2020 онд Монгол Улсын парламент гаргасан билээ.

Энэ газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь байгаль хамгааллын талаасаа маш чухал, ач холбогдолтой шийдвэр болсон. Хэнтий аймгийн найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон голын эх болсон тус газарт компаниуд алт олборлохоор зэхэж байсан бөгөөд нутгийн иргэд байгалиа хамгаалж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Хэрвээ тэнд алт олборлосон бол Амар мөрний эх болсон Онон гол, улмаар Онон голын сав газрын байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй байлаа.   
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран  тус газарт 2020 онд тэмдэгжүүлэлт хийсэн. Мөн тус хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгаль хамгаалагчдад зориулсан  хяналтын байр барьж, иж бүрэн тохижуулж өгсөн билээ. Түүнчлэн тус хамгаалалттай газарт байршин амьдарч байгаа  зэрлэг амьтдын мэдээллийн сан үүсгэх зорилгоор хөдөлгөөн мэдрэгч автомат камер байршуулан судалгаа хийж байгаа юм. 
© ДБХС
Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу