What would you like to search for?

Our News

Хил дамнан орж ирсэн түймрийг шуурхай илрүүлж, унтраалаа

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний ажиглалт, мониторинг хийх, төрөл бүрийн судалгааны ажлынхаа үр дүнг баталгаажуулах зорилгоор хамгааллын үйл ажиллагаа явуулдаг зарим онцлог газруудад автомат ажиллагаатай алсын зайн камеруудыг төрийн байгууллагуудтай хамтран байршуулсан байдаг. Тэгвэл Увс аймгийн Сагил сумын нутаг Үүрэг нуурын ойролцоо ОХУ-аас хил дамнан орж ирж, нийт 12 га газарт тархаад байсан түймрийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр байршуулсан алсын зайн камеруудын тусламжтайгаар 2022 оны намар илрүүлж, шуурхай арга хэмжээ авч унтраалаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний ажиглалт, мониторинг хийх,  төрөл бүрийн судалгааны ажлынхаа үр дүнг баталгаажуулах зорилгоор хамгааллын үйл ажиллагаа явуулдаг зарим онцлог газруудад автомат ажиллагаатай алсын зайн камеруудыг төрийн байгууллагуудтай хамтран байршуулсан байдаг.
Тэгвэл Увс аймгийн Сагил сумын нутаг Үүрэг нуурын ойролцоо ОХУ-аас хил дамнан орж ирж, нийт 12 га газарт тархаад байсан түймрийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр байршуулсан алсын зайн камеруудын тусламжтайгаар 2022 оны намар илрүүлж, шуурхай арга хэмжээ авч унтраалаа.    
Түймрийг унтраахад Хилийн заставын албан хаагчид, Увс аймгийн Онцгой байдлын алба, Сагил сумын ЗДТГ-ын албан хаагчдаас бүрдсэн 3 автомашин, 30 гаруй хүнтэй бүрэлдэхүүн 6 цагийн турш ажиллаж, ховор ургамлууд, айлын өвөлжөө хашаа бууц, малын болон зэрлэг амьтын бэлчээр, хил орчмын байгууламжууд шатаж, зэрлэг амьтан эндэж, дайжихаас ийнхүү урьдчилан сэргийлж чадлаа.
Түймэр унтраах ажлыг гардан зохион байгуулсан Хилийн 0245 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа Г. Эрдэнэбат ажиллагааг дүгнэн хэлэхдээ: “Дэлхийн байгаль хамгаалах сангаас энэ орчимд тусгайлан байршуулж өгсөн эдгээр ажиглалтын камерууд хил хамгаалах ажил болон байгаль орчин ялангуяа зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийг судлах, баталгаажуулахад маш их хэрэг болж байгаагийн нэг жишээ энэ юм” хэмээн сайшаасан байна. 
 Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нь ОХУ, Монгол улсын хил орчмын бүс нутаг бөгөөд энд аргаль, янгир, цоохор ирвэс зэрэг ховор амьтад идээшин нутагшиж, хоёр улсын хилийн бүс нутгаар дамжин байршдаг. Түүнчлэн сүүлийн үед нэн ховордсон Алтайн сонгино мөн манай оронд нөөц багатай Алтан гагнуур зэрэг ховор эмийн ургамал тархан ургадаг онцгой сайхан нутаг юм. 
Түүнчлэн хил хамгаалах байгууллага болон нутгийн иргэд, сумын зүгээс санхүүжилт гарган энэ бүс нутагт нэмж 5 камер суурилуулсныг өдгөө хил хамгаалах болон байгаль хамгаалах үйлсэд ашиглаж байна. 
 
 
 
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр байршуулсан алсын зайн камеруудын тусламжтайгаар 2022 оны намар илрүүлж, шуурхай арга хэмжээ авч унтраалаа.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу