What would you like to search for?

Our News

Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хэнтий аймагтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хэнтий аймагтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Тус байгууллага байгаль хамгааллын чиглэлээр Хэнтий аймагтай 2007 оноос хамтран ажиллаж байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд цэнгэг ус, ой, тал хээрийн экосистемийн нэгдмэл байдлыг хангах, хамгаалах,  тусгай хамгаалалттай газар нутаг, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий газрууд болон хамаарах голын сав газруудад хамтын, тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана. Түүнчлэн байгаль хамгаалах нөхөрлөл, ойн нөхөрлөл, байгалийн тодорхой нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр байгуулагдсан бүлэг, нөхөрлөл, эмэгтэйчүүд, ахмад, залуусын бүлэг, экоклуб зэрэг нутгийн иргэдийн үүсгэл санаачилга бүхий байгууллагуудын байгаль орчны мэдлэг, ур чадварыг сайжруулах, бэхжүүлэх, сайн дадал, туршлагуудыг бий болгох, бизнес, санаачилгыг дэмжих, байгаль орчны эсрэг үйл ажиллагаа, хэрэг зөрчлийг бууруулахад талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, үр дүнд суурилсан чадавхи бэхжүүлэх, мэдээлэл сурталчилгааны арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлаар хамтран ажиллах юм.
Тус байгууллага байгаль хамгааллын чиглэлээр Хэнтий аймагтай 2007 оноос хамтран ажиллаж байгаа юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу