What would you like to search for?

Our News

Тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай үргэлжилж байна

Хар ямаатын байгалийн нөөц газарт хууль бус агнуур зэрэг олон шалтгааны улмаас тарвага устаад байсан юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд талуудтай хамтран 2019 оноос эхлэн сүүлийн гурван жилд нийтдээ 100 тарвага (Marmota sibirica)-г Хустайн нурууны БЦГ-аас авч ирж, сэргээн нутагшуулсан.

Хар ямаатын байгалийн нөөц газарт хууль бус агнуур зэрэг олон шалтгааны улмаас тарвага устаад байсан юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд талуудтай хамтран 2019 оноос эхлэн сүүлийн гурван жилд нийтдээ 100  тарвага (Marmota sibirica)-г Хустайн нурууны БЦГ-аас авч ирж, сэргээн нутагшуулсан. Энэ ажлыг хийхийн өмнө МУИС-ийн хээрийн судалгааны мэргэжилтнүүд Хар ямаатын байгалийн нөөц газрын ургамалжилт, амьдрах орчны онцлогийг судалж тарвага сэргээн нутагшуулах боломжтой газруудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон юм. Түүнчлэн нутгийн иргэдээр хэлэлцүүлэн санал авч, дэмжсэн учраас энэ ажлыг зохион байгуулсан билээ.
Тус хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран сэргээн нутагшуулсан тарваганы байршил, үржлийн амжилтыг тодорхойлж, ажиглалт мониторингийн судалгааг сүүлийн гурван жилд тасралтгүй хийж байна. Судалгаагаар тарваганы үхэл хорогдол бага байгаа бөгөөд цаашид тус газарт тарвага сэргээн нутагшуулах ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.
2022 оны тавдугаар сард хийсэн мониторинг судалгаагаар тарваганы тоо толгойн өсөлт хэвийн байгаа нь тодорхой болжээ. “Тарвага сэргээн нутагшуулсан талбайн ойр орчимдоо шинэ нүх ухаж, амьдрах дош олон болж байгааг баталгаажууллаа. Тарваганы тоо толгой өсөхөд тодорхой хугацаа хэрэгтэй тул цаашид сэргээн нутагшуулах ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн тарвага хамгаалах ажилд орон нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна” хэмээн мэргэжилтнүүд ярилаа. Тус газрын байгаль хамгаалагчид болон идэвхтэн байгаль хамгаалагч нар сэргээн нутагшуулсан тарваганы мониторинг судалгааг үргэлжлүүлэн хийх юм.      
Судалгаагаар тарваганы үхэл хорогдол бага байгаа бөгөөд цаашид тус газарт тарвага сэргээн нутагшуулах ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу