What would you like to search for?

Our News

Ойн талуудын уулзалт амжилттай боллоо

Батширээт сумын хувьд 10 га газарт мод үржүүлгийн талбай байгуулах бэлтгэл ажлыг хангаж нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд ойжуулалт хийх боломжийг бүрдүүлж өгч байгаараа онцлог байлаа. Ойн мэргэжилтнүүд тарьц суулгац, үр бэлтгэх, ойжуулалтын ажил хийх нь ойгоос мод бэлтгэснээс 3 дахин илүү орлоготой болох боломжтой гэж онцолсон нь оролцогчдын анхаарлыг татлаа. Үүнийг талуудад сурталчилж, байгальд ээлтэй ногоон бизнесийг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэлж байв.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран Онон голын сав газрын ойг хамгаалах, байгальд ээлтэй ногоон бизнесийг дэмжих замаар нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” ойн талуудын уулзалт зөвлөгөөнийг 2022 оны 3 дугаар сард зохион байгуулав. Зөвлөгөөнд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын ойн нөхөрлөлүүд, орон нутгийн шийдвэр гаргагчид оролцож 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв.  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяны талаар танилцуулж харилцан туршлага солилцлоо.
Батширээт сумын хувьд 10 га газарт мод үржүүлгийн талбай байгуулах бэлтгэл ажлыг хангаж  нутгийн  иргэд, аж ахуйн нэгжүүдэд ойжуулалт хийх боломжийг бүрдүүлж өгч байгаараа онцлог байлаа. Ойн мэргэжилтнүүд тарьц суулгац, үр  бэлтгэх, ойжуулалтын ажил хийх нь ойгоос мод бэлтгэснээс 3 дахин илүү орлоготой болох боломжтой гэж онцолсон нь оролцогчдын анхаарлыг татлаа. Үүнийг талуудад сурталчилж,  байгальд ээлтэй ногоон бизнесийг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэлж байв.
 Биндэр сумын нутгийн иргэдийн байгууллагууд өөрсдөө үр бэлтгэдэг туршлагатай болсноос гадна энэ хавар үрслэгээ хийх бэлтгэл хангагджээ. Мөн орон нутгийн эрх баригчид ойжуулалт хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч төсөвтөө суулгасан байна.  
© ДБХС
Батширээт сумын хувьд 10 га газарт мод үржүүлгийн талбай байгуулах бэлтгэл ажлыг хангаж нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд ойжуулалт хийх боломжийг бүрдүүлж өгч байгаараа онцлог байлаа.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу