What would you like to search for?

Our News

Хөдөлгөөнт сургалтыг хилийн боомтод амжилттай зохион байгууллаа

Тус сургалтаар нэн ховор, ховор болон хууль бус худалдаанд ихээр өртөж буй зарим ургамал, зэрлэг амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүнийг ялган таних арга болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ын хавсралтад орсон ургамлууд, мөн энэ чиглэлээр хил гааль, хил орчмын бүс нутагт гарч буй хэрэг зөрчил, олон улс дахь байдал, сайн туршлагын талаар мэдээлэл өглөө. Сургагч багш нар хариуцсан сэдвүүдийн дагуу хичээл болон түүнд хэрэглэх материалуудыг бэлтгэж, заав.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл болон гишүүн байгуулалагуудтай нь хамтран “Байгалийн ургамлын эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаа, түүний илрүүлэлт, хяналт, хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хөдөлгөөнт сургалтыг 2022 оны 5 дугаар сарын 1- 11-нд зохион байгууллаа. Тус сургалтад Монгол Улсын баруун бүсийн хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэж байгаа хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын нийт 100 гаруй  алба хаагчид оролцов.
Тус сургалтаар нэн ховор, ховор болон хууль бус худалдаанд ихээр өртөж буй зарим ургамал, зэрлэг амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүнийг ялган таних арга болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ын хавсралтад орсон ургамлууд, мөн энэ чиглэлээр хил гааль, хил орчмын бүс нутагт гарч буй хэрэг зөрчил, олон улс дахь байдал, сайн туршлагын талаар мэдээлэл өглөө. Сургагч багш нар хариуцсан сэдвүүдийн дагуу хичээл болон түүнд хэрэглэх материалуудыг бэлтгэж, заав. Тодруулбал, багш нар хариуцсан тухайн сэдвүүдээ бодит жишээ, зураг үзүүлэн, шторк, богино хэмжээний видео бичлэг, материалуудаар баяжуулж, сайн туршлага, бодит жишээ, баримт дээр тулгуурлан тайлбарлах, харилцан ярилцах, мэтгэлцээн өрнүүлэх хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан юм.
“Сонирхолтой арга хэлбэрээр зохион байгуулсан нь бидэнд мэдлэг нэмсэн маш чухал сургалт  боллоо” хэмээн сургалтад хамрагдсан алба хаагчид сургагч багш нарт талархаж буйгаа илэрхийллээ. Цаашид энэ чиглэлийн сургалтыг жилд 2-оос доошгүй удаа, хичээлийг илүү олон цагаар зохион байгуулах, мөн нэн ховор, ховор, ховордож буй амьтан, ургамал, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүнийг таньж, тодорхойлох чадварыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг уриаллаа.
 
Тус сургалтад Монгол Улсын баруун бүсийн хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэж байгаа хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын нийт 100 гаруй алба хаагчид оролцов.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу