The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
“Хуванцаргүй гол мөрөн” явуулын сургалт амжилттай болов
Сургалтад нутгийн иргэд, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, албан байгууллага, экоклубын гишүүд нийт 280 гаруй хүн хамрагдлаа. Сургалтаар хуванцар хог хаягдал байгаль экологид ямар хор хөнөөл учруулдаг, хогоо ангилан ялгахын ач холбогдол зэрэг олон сэдвээр мэдээлэл өгч харилцан яриа өрнүүлжээ. Оролцогчид маш хэрэгтэй чухал сургалт боллоо хэмээн онцолж байсан бөгөөд иргэдийн хандлагыг өөрчлөх нь нэн тэргүүний ажил гэдэгтэй санал нэгдэж байв.
Экоклубын сурагчдын энэхүү санаачлагыг Онон, Улз голын сав газрын захиргаа дэмжин сав газрын нутагт хамрагдах 7 суманд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дэх хог хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хуванцар хог хаягдлыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны цогц аян зохион байгуулахаар болсон. Энэ ажлын эхлэл болгож Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр “Хуванцаргүй гол мөрөн” сэдэвт явуулын сургалтыг 7 суманд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нутгийн иргэд, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, албан байгууллага, экоклубын гишүүд нийт 280 гаруй хүн хамрагдлаа. Сургалтаар хуванцар хог хаягдал байгаль экологид ямар хор хөнөөл учруулдаг, хогоо ангилан ялгахын ач холбогдол зэрэг олон сэдвээр мэдээлэл өгч харилцан яриа өрнүүлжээ. Оролцогчид маш хэрэгтэй чухал сургалт боллоо хэмээн онцолж байсан бөгөөд иргэдийн хандлагыг өөрчлөх нь нэн тэргүүний ажил гэдэгтэй санал нэгдэж байв. Мөн олон нийтэд зөв ойлголт өгөхийн зэрэгцээ шийдвэр гаргагчдын хандлагыг өөрчлөхөд анхаарах хэрэгтэйг онцолсон юм. Сургалтад оролцогчдод хаяг хаягдлын хор хөнөөлийн тухай гарын авлагыг тараасан байна.
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нутгийн зүүн бүс дэх Хэрлэн голыг хуванцар хог хаягдлаас ангижруулах “Хоггүй Хэрлэн гол” кампанит ажлыг 2018 оноос хойш иргэдийн оролцоотойгоор амжилттай хийж байгаа билээ.

© ДБХС
Сургалтад нутгийн иргэд, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, албан байгууллага, экоклубын гишүүд нийт 280 гаруй хүн хамрагдлаа.