The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Экоклубын багш нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулав
Эхлээд хүүхдүүдийн итгэлийг хэрхэн алдахгүй байх, хүүхдэд гарч болох аюул эрсдэл болоод анхаарах зүйлийн талаар танилцуулав. Ялангуяа Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёс зүйн дүрэм”-д заасан зарим анхаарах зүйл болоод экоклубын сурагчдын нас бие сэтгэхүйн онцлогын талаар мэдлэг ойлголтыг өгсөн нь оролцогчдын сонирхлыг татлаа.
Эхлээд хүүхдүүдийн итгэлийг хэрхэн алдахгүй байх, хүүхдэд гарч болох аюул эрсдэл болоод анхаарах зүйлийн талаар танилцуулав. Ялангуяа Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёс зүйн дүрэм”-д заасан зарим анхаарах зүйл болоод экоклубын сурагчдын нас бие сэтгэхүйн онцлогын талаар мэдлэг ойлголтыг өгсөн нь оролцогчдын сонирхлыг татлаа. Түүнчлэн экоклубт хүүхдийг хамруулахдаа эцэг эхийнх нь зөвшөөрлийг авч, тэдэнд мэдээлэл өгч хамтран ажиллах нь тун чухал гэдгийг онцолсон юм. Энэ нь эцэг эх байх эрхийг нь хүндэтгэж буй чухал асуудал билээ.
Түүнчлэн хэрхэн сайн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх, шаардлагатай программ ашиглах талаар сургалт хийлээ. Ингэснээр экоклубын багш нар байгаль хамгааллын ажлаа олон нийтийн сүлжээнд видео болгон сурталчлах, энэ туршлагаа сурагчдад заах чадвар эзэмшиж байгаа юм. Экоклубын багш нарт сургалтад сэтгэл хангалуун байсан бөгөөд “Гэрэл зургийн ерөнхий ойлголт” сургалтыг онлайн хичээл болгож экоклубт элсэж буй сурагчдад хүргэх, мөн бөхөн хамгаалагч нартаа уг сургалтыг явуулах санал гаргалаа.
Сургалтын хүрээнд экоклубын багш нар бөхөнгийн хамгаалагчидтай уулзаж хамтран ажиллах ажлын санал солилцсон нь уулзалтын онцлог байв. Энэ хүрээнд олон ажлыг хамтран хийхээр тохиролцлоо. Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн хууль бус агнуурын талаарх сэрэмжлүүлэх мэдээллийг Бөхөн хамгаалах сүлжээ багаас авч сум орон нутгийнхаа олон нийтийн сүлжээнд оруулж иргэдийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэхэд хамтран ажиллахаар болов. Мөн эхийг нь хашсан булгуудын мониторингийн дүн мэдээг бөхөн хамгаалагчдаар дамжуулан нутгийн иргэдэд цаг алдалгүй хүргэж байхаар боллоо.

© ДБХС
Сургалтын хүрээнд экоклубын багш нар бөхөнгийн хамгаалагчидтай уулзаж хамтран ажиллах ажлын санал солилцсон нь уулзалтын онцлог байв.