The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Хил орчмын аргалийн тоо өсчээ
Баян-Өлгий аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт 2191, Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт 1904, нийтдээ 4095 бодгаль аргаль тоологдлоо. Өөрөөр хэлбэл, Монголын талын аргалийн тоо толгой 4000-ийн босгыг давсан нь сайхан мэдээ. Олон жилийн туршид хамгааллын төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд ОХУ-тай хил залгаа нутгийн аргалийн тоо толгой байнга өссөөр ирсэн. 2019 оны тооллогын дүнтэй харьцуулахад хил орчмын Монголын талын аргалийн тоо 675 бодгалиар өсжээ.
Тооллогыг явуулахдаа хил орчмын аргалийн тархац нутгийн 90-ээс дээш хувийг бүрэн хамруулж, тааралдсан аргалийг нас, хүйсээр нь ангилан нэг бүрчлэн тоолж, бүртгэлийн тусгай хуудсанд тоологдсон газрынх нь солбицолын хамт тэмдэглэдэг. Аргалийн нийт тоо толгойг гаргахдаа ямар нэгэн математик тооцоолол хийдэггүй, зөвхөн нүдээр үзэж тоолсон тоогоо нэгтгээд л дүнгээ гаргадаг. Тоологдсон аргалийн сүрэг нэг бүрийн байсан газрыг Google Earth программ, байршил тогтоогч багаж (GPS) ашиглан газрын зурагт буулгадаг. Иймээс хаана, хэд хичнээн аргаль байсан нь тод томруунаар гардаг.
Баян-Өлгий аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт 2191, Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт 1904, нийтдээ 4095 бодгаль аргаль тоологдлоо. Өөрөөр хэлбэл, Монголын талын аргалийн тоо толгой 4000-ийн босгыг давсан нь сайхан мэдээ. Олон жилийн туршид хамгааллын төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд ОХУ-тай хил залгаа нутгийн аргалийн тоо толгой байнга өссөөр ирсэн. 2019 оны тооллогын дүнтэй харьцуулахад хил орчмын Монголын талын аргалийн тоо 675 бодгалиар өсжээ. Энэ бол том тууртан амьтны хувьд хоёр жилийн хугацаанд хангалттайгаар өссөнийг илтгэж байна. Хил дагуу нутагладаг малчид аргалийг хууль бусаар агнахаа больсон гэдгийг ам уралдан бахархалтайгаар ярьж байна. Нутгийн иргэдийн ивээлд орсон аргаль цаашид ч өссөөр байна биз ээ.

© ДБХС
2019 оны тооллогын дүнтэй харьцуулахад хил орчмын Монголын талын аргалийн тоо 675 бодгалиар өсжээ.