The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Монгол бөхөнгийн тархац нутгийн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд талуудтай хамтран үндэслэлийг нь боловсруулах, сургалт, сурталчилгаа хийх зэргээр идэвхтэй ажилласны үр дүнд Завхан гол дагуух бөхөнгийн тархац нутгийн 32,098 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг орон нутгийн парламент гаргажээ. Энэ нь дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөн хамгаалалд ихээхэн хувь нэмэр оруулах чухал шийдвэр юм.
Сонирхуулахад, 2020 оны арваннэгдүгээр сард хийсэн тооллогоор монгол бөхөнгийн тоо толгой 8500 орчим болж өссөн. Энэ нь тусгаар жижиг сүргүүдийн тоо орсон нэгдсэн дүн юм. Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон. 2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөнтэй байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудны улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдож ердөө 3000 гаруй болж байсан гашуун түүх бий.
Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад шат дараатай авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид онцлон ярьж байна.

© ДБХС
Энэ нь дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөн хамгаалалд ихээхэн хувь нэмэр оруулах чухал шийдвэр юм.