What would you like to search for?

Our News

Зэрлэг цаа буга автомат камерт бичигджээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаатай хамтран Их Соёны нуруунд байршин амьдарч байгаа амьтдын зүйлийн бүрдлийг тодорхойлох, мэдээллийн сан үүсгэх зорилгоор амьтдын ул мөр жимтэй газруудад автомат камер байршуулсан билээ. Тэгвэл мэргэжилтнүүд 2021 оны 8 дугаар сард газар дээр нь ажиллаж автомат камерын зурган мэдээллийг шалгасан байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаатай хамтран Их Соёны нуруунд байршин амьдарч байгаа амьтдын зүйлийн бүрдлийг тодорхойлох, мэдээллийн сан үүсгэх зорилгоор амьтдын ул мөр жимтэй газруудад  автомат камер байршуулсан билээ. Тэгвэл мэргэжилтнүүд 2021 оны 8 дугаар сард газар дээр нь ажиллаж автомат камерын зурган мэдээллийг шалгасан байна. Тэдний ярьснаар Монгол Оросын хил дээр тавьсан автомат камерт зэрлэг цаа бугын дүрс бичигджээ. Монголын Улаан номонд орсон Зэрлэг цаа буга Хөвсгөлийн их тайгад хэдэн мянгаараа сүрэглэн бэлчиж байсан билээ. Харамсалтай нь, хууль бус агнуурын улмаас сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрч бараг үзэгдэхгүй болоод байгаа юм. Тиймээс энэ ховордсон амьтныг хамгаалахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг байгаль хамгаалагчид хэлж байна.
Тэдний ярьснаар Монгол Оросын хил дээр тавьсан автомат камерт зэрлэг цаа бугын дүрс бичигджээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу