What would you like to search for?

Our News

Уул уурхайгаас аврагдсан үзэсгэлэнт байгаль

Байгаль хамгаалагчид” Зэрлэг амьтад болон ховор ургамлаар баялаг, байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн сайхан нутаг шүү. Хэрвээ энд алт олборлолт эхэлсэн бол энэ сайхан онгон байгаль сүйдэж, эдгээр зэрлэг амьтад үргэн дайжих байв. Ийм сайхан газрыг уул уурхайгаас салгаж чадсан нь том амжилт” гэж ярьж байлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран үндэслэлийг нь оновчтой тодорхойлж, нутгийн иргэдийн оролцоотой идэвхтэй ажилласны үр дүнд Монгол Улсын парламент 2020 оны 5 дугаар сард нийт 10 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Эдгээрийн нэг нь Амар Хейлоны бүс нутагт хамаарах Гутайн даваа хэмээх байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн газар байв. Энэ газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь байгаль хамгааллын талаасаа маш чухал, ач холбогдолтой шийдвэр болсон. Хэнтий аймгийн найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон голын эх болсон тус газарт компаниуд алт олборлохоор зэхэж байсан бөгөөд нутгийн иргэд байгалиа хамгаалж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Хэрвээ тэнд алт олборлосон бол Амар мөрний эх болсон Онон гол, улмаар Онон голын сав газрын байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй байлаа.
Тус газрыг одоо Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцаж байгаа бөгөөд тэнд байгаль хамгааллын ажил ид үргэлжилж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр тус хамгаалалттай газарт байршин амьдарч байгаа  зэрлэг амьтдын мэдээллийн сан үүсгэх зорилгоор хөдөлгөөн мэдрэгч 50 ширхэг автомат камерыг 2020 оны 12 дугаар сард байршуулсан билээ. Онон Балжийн байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүд, байгаль  хамгаалагч, хилийн цэргийн  албан хаагчидтай хамтран 2021 оны 6 дугаар сард автомат камерын мэдээллийг шалгахад олон зүйлийн зэрлэг амьтад бүртгэгджээ. Үүнд, баданга хүдэр, ойн булга, усны булга, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, шилүүс мий, саарал чоно, шар үнэг,  ойн улаан оготно зэрэг олон амьтад байв.
Байгаль хамгаалагчид” Зэрлэг амьтад болон ховор ургамлаар баялаг, байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн сайхан нутаг шүү. Хэрвээ энд алт олборлолт эхэлсэн бол энэ сайхан онгон байгаль сүйдэж, эдгээр зэрлэг амьтад үргэн дайжих байв. Ийм сайхан газрыг уул уурхайгаас салгаж чадсан нь том амжилт” гэж ярьж байлаа.
Сонирхуулахад,Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа шинээр тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг иргэд, олон нийтэд таниулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран 2020 оны 9 дүгээр сард тэмдэгжүүлэлт хийжээ. Мөн тус хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгаль хамгаалагчдад зориулсан  хяналтын байр барьж, иж бүрэн тохижуулж өгсөн байна.
 
 
 
Хэрвээ тэнд алт олборлосон бол Амар мөрний эх болсон Онон гол, улмаар Онон голын сав газрын байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй байлаа.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу