What would you like to search for?

Our News

Ажлын уулзалт зохион байгууллаа

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн баг 2021 оны 8 сарын 2-12-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, аймгуудын Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон төсөл хэрэгжих 9 сумдын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй ажлын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр төслийн баг хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ аймаг, сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчилсэн арга зүйгээр боловсруулах, бэлчээрийн доройтлыг бууруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг түргэтгэх, татмын ойг нөхөн сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах чиглэлээр санал солилцож, аймаг сумдын удирдлагын зүгээс бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн газар тариалан, хүнсний ногоо, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мод үржүүлэг, зөгийн аж ахуй зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж, хоршоодтой уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уг тѳсѳл нь Хэнтий аймгийн Баян-Адрага, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумдад 2021-2026 онд хэрэгжих бөгөөд газрын доройтлыг бууруулах асуудлыг газрын нэгдмэл байдалд тулгуурлан, хөдөө аж ахуйн салбарын хөгжил болон биологийн олон янз байдлын хамгаалалын хамт авч үзэж байгаагаараа онцлог юм.
9 сумдын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй ажлын уулзалт зохион байгууллаа.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу