The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
БОАЖ-ын сайд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарт зочиллоо
Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар шинээр томилогдсон Н.Уртнасан нутгийн зүүн бүсэд 2021 оны тавдугаар сард ажлын айлчлал хийж тэнд хэрэгжиж буй байгаль хамгаалах төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцав. Энэ ажлынхаа үеэр тэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүүн бүсийн салбарт зочиллоо.
Зүүн бүсийн салбарын менежер Д.Эрхэмбаяр байгаль хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлынхаа ололт, амжилтыг дэлгэрэнгүй танилцуулав. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар сүүлийн жилүүдэд байгаль хамгаалалд идэвхтэй оролцож үр дүнтэй олон ажил хийсний нэг нь тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах асуудал байв. Үүний тод жишээ нь, талуудтай хамтран идэвхтэй ажилласны үр дүнд Монгол улсын парламент 10 газрыг (1,3 сая га) улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан билээ. Үүний 1.5 сая га газар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар үйл ажиллагаа явуулдаг Алтай Соёон болон Амар Хейлоны бүс нутагт хамаарч байгаа юм. Ялангуяа Амар мөрний эх болсон Онон голын эх бүрэлдэх хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан нь том амжилт байлаа. Сайд Н.Уртнасан энэ ажлыг ихэд сайшааж, байгаль хамгааллын ажлаа цаашид улам сайн хийхийг хүслээ. Мөн яамны хувьд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нягт хамтран ажилладаг гэдгээ дурьдаад цаашид ч гэсэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

© ДБХС
Сайд Н.Уртнасан энэ ажлыг ихэд сайшааж, байгаль хамгааллын ажлаа цаашид улам сайн хийхийг хүслээ.