What would you like to search for?

Our News

Тэмээтэй аяллыг амжилттай зохион байгууллаа

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар бэлчээрээ хэрхэн зохистой ашиглах талаар малчдын сэтгэгдлийг сонсох, малчдад хоршооны давуу тал, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор явуулын аяныг 2021 оны тавдугаар сард Увс аймгийн нутагт зохион байгууллаа. Энэ аян онцлогтой байлаа. Учир нь, аянд нутгийн 8 малчин залуу оролцсон бөгөөд тэд зөвхөн тэмээ хөлөглөж явуулын сурталчилгаа хийсэн юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар бэлчээрээ хэрхэн зохистой ашиглах талаар малчдын сэтгэгдлийг сонсох, малчдад хоршооны давуу тал, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор явуулын аяныг 2021 оны тавдугаар сард Увс аймгийн нутагт зохион байгууллаа. Энэ аян онцлогтой байлаа. Учир нь, аянд нутгийн 8 малчин залуу оролцсон бөгөөд тэд зөвхөн тэмээ хөлөглөж явуулын сурталчилгаа хийсэн юм. Зохион байгуулагчдын ярьснаар тэд малчдад хэрхэн хамтран мал аж ахуйн бизнес эрхлэхийн давуу талыг танилцуулж, бэлчээрийн менежментийн талаар санал солилцсон байна. Мөн шинээр батлагдсан “Малын тоо толгойн татварын тухай хууль”-ийг малчдад танилцуулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж болон Хөдөө аж ахуйн хоршоо, Хадгаламж зээлийн хоршооны ач холбогдлын талаар мэдээлэл, сурталчилгаа хийсэн нь малчдын талархлыг хүлээлээ. Тэмээтэй залуус 230 км аялж, 180 өрхийн  500 гаруй хүнд сурталчилгаа хийжээ. Үүний үр дүнд “Хархираан туяа” хоршоонд 21 гишүүн шинээр элсэж нийт 82 гишүүнтэй болсон байна.
            Тэмээтэй аяллыг нутгийн малчид ихээхэн сонирхож байсан бөгөөд, бидний өвөг дээдэс тэмээгээр нүүдэг, ахуйн ажилдаа ашигладан байсан соёл алдагдаж байгаа энэ үед уламжлалаа сэргээсэн сайхан үйл хэрэг боллоо хэмээн ярьж байв. Мөн монгол уламжлалт ахуй соёл маань байгаль хамгаалах  ухааныг агуулж байжээ гэж нутгийн хөгшид онцолж байлаа.
 
© ДБХС
Зохион байгуулагчдын ярьснаар тэд малчдад хэрхэн хамтран мал аж ахуйн бизнес эрхлэхийн давуу талыг танилцуулж, бэлчээрийн менежментийн талаар санал солилцсон байна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу