Шинэ байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалт хийлээ | WWF

What would you like to search for?

Our News

Шинэ байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалт хийлээ

Оролцогчдод Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтүүд олон сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ. Үүнд, байгаль хамгаалагч гэж хэн бэ сэдвээр ойлголт өгч, Байгаль орчны багц хуулинд заагдсан байгаль хамгаалагчийн эрх үүрэг ямар байдгийг танилцуулсан байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран үндэслэлийг нь оновчтой тодорхойлж, олон жилийн турш энэ чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд Монгол Улсын парламент 2020 оны 5 дугаар сард Амар Хейлоны бүс нутагт хамаарах Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тус газрыг Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор тус газарт ажиллах 6 байгаль хамгаалагч шинээр томилогдсон бөгөөд тэдгээрийг чадавхижуулах зайлшгүй шаардлага тулгарсан.     
Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалтыг 2021 оны 3 дугаар сард амжилттай зохион байгууллаа. Оролцогчдод Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтүүд олон сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ. Үүнд, байгаль хамгаалагч гэж хэн бэ сэдвээр ойлголт өгч, Байгаль орчны багц хуулинд заагдсан байгаль хамгаалагчийн эрх үүрэг ямар байдгийг танилцуулсан байна. Түүнчлэн шугаман замналын судалгаа хийх аргазүй, байршил тогтоогч /GPS/ ашиглах зааварчилгаа, хяналт шалгалтын “Смарт” программыг хэрхэн ашиглах ерөнхий танилцуулга, ойн цэвэрлэгээний ажилд хэрхэн хяналт тавих зэрэг олон асуудлаар мэргэжилтнүүд сургалт хийлээ. Мөн сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах дадлага ажлыг мэргэжилтнүүдийн удирдлага дор Хэрийн голд хийсэн нь шинэ байгаль хамгаалагчдын сонирхлыг ихэд татсан байна.
Оролцогчдод Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтүүд олон сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу