Ховд аймгийн аялал жуулчлалын маршрутыг тэмдэгжүүлэх ажлын даалгавар | WWF

What would you like to search for?

Our News

Ховд аймгийн аялал жуулчлалын маршрутыг тэмдэгжүүлэх ажлын даалгавар

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлжбуй “Байгаль орчин Бидний ирээдүйд” төслийн хүрээнд Ховд аймгийн Ногоон хөгжлийнхөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан.

 Уг хөтөлбөрийн Ногоон ажилэрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхзамаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд Ховд аймгийн аялал жуулчлалын салбарыгхөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Байгаль орчин Бидний ирээдүйд” төслийн хүрээнд Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан. Уг хөтөлбөрийн Ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд Ховд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Зорилго: Ховд аймгийн “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн 1-р маршрутын дагуу урьдчилан тодорхойлсон цэгүүдэд бэлтгэсэн эхийн дагуу замын тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбарыг үйлдвэрлэн суурилуулна.

Хугацаа: 2021 оны 4 сарын 15-аас 2021 оны 5 сарын 15-ыг дуустал

Үйл ажиллагаанд хамрагдах талууд:
Дараах талуудтай (гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй) бодлого, үйл ажиллагааг уялдуулж үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана:
  • Үндэсний түвшинд: БОАЖЯ, мэргэжлийн холбоод
  • Аймгийн түвшинд: АЗДТГ, БОАЖГ, ААН, Нөхөрлөлүүд, Төрийн бус байгууллагууд, холбогдох төсөл хөтөлбөрүүд
Гүйцэтгэх ажил:
  1. Ховд аймгийг Говь-Алтай аймагтай холбосон хатуу хучилттай авто зам дагуу тэмдэг тэмдэглэгээний самбарыг MNS 4596:2014, MNS 4597:2014 стандартууд болон өгөгдсөн эхийн дагуу 37 ширхэгийг үйлдвэрлэн суурилуулах. Харагдах байдал:1
  2. Аялал жуулчлалын маршрут дагуу зүг чиг болон зайн мэдээлэл агуулсан тэмдэг тэмдэглэгээний самбарыг MNS 4596:2014, MNS 4596:2014 стандартууд болон өгөгдсөн эхийн дагуу 15 ширхэгийг үйлдвэрлэн суурилуулах Харагдах байдал:2
  3. Аялал жуулчлалын маршрут дагуу түүхийн дурсгалт газруудад өгөгдсөн эх болон загварын дагуу 7 том, 3 жижиг мэдээллийн самбарыг үйлдвэрлэн суурилуулна. Том самбарын хувьд Хийц / Материал: Хийцийн хувьд 3500 мм урттай, 600 мм өндөртэй (газрын гадаргуун дээр. Доошоо хөрснөөсөө хамаарч дор хаяж 20 см гүн суулгаж өгнө) 400 мм зузаантай чулуун суурьтай байх буюу (тоосгоор өрөөд гадуур нь чулуу нааж болно) төмөр трубан багануудыг түүнд суулгаж тогтооно. Дийлэнх тэмдэг нь салхи ихтэй задгай тал дээр байрлах тул 3 хавтастай 4 баганатай самбар байх бөгөөд трубанууд дээр 1 угольник төмөр гагнаж, хавтангуудыг полоса төмрөөр даруулж бооно. Мэдээллийн хавтангууд 1000х1000 мм хэмжээтэй, голоороо нимгэн төмөр листээр бэхжүүлсэн 2 метал хавтангаас бүрдэнэ. Мэдээллийг машины буюу гадаа ашиглах зориулалттай стикер дээр хэвлэж метал хавтан дээр нааж тогтооно. Хавтангаа зүсэхдээ ашигт талбай нь 1000х1000 мм боловч илүү 1100х1100 мм-ээр зүсүүлэх. Тал талдаа 50 мм хэмжээгээр боож бэхлэх шаардлагатай. Аливаа хэвлэмэл тэмдэг тэмдэглэгээ нь борооны ус, нарны гэрлээс шалтгаалан амархан мууддаг тул эдгээрээс хамгаалах зорилгоор дээвэртэй байна. Уг дээвэр нь мөн л салхинд тэсвэртэй бат бөх байх үүднээс төмөр угольникоор гагнаж хийгдэх бөгөөд лист төмрөөр битүүлж, дээврийн өнгөт хар цаасаар хучигдана. Дээврийн саравч хавтангийн гадаргуугаас гадагш (перпендикуляр) 400 мм илүү гарна. Самбарын ерөнхий байрлалыг сонгохдоо нарны шууд гэрэл тусахгүй талд мэдээллийн хэсгийг оруулж өгөхөөр байрлуулах. Харагдах байдал:3
  4. Жижиг самбар
    Хийц/ Материал: Эдгээр нь төмөр хийцтэй бөгөөд квадрат төмрөөр хийж, хоёр хөлийг нь газарт 500 мм гүн суулгаж өгөх ба газрын гадаргуу дээр байгаа хэсгийг гадуур нь чулуун өрлөгөөр /400-500 мм/ бэхжүүлнэ. Хавтан нь 1000 мм өргөнтэй, 1200 мм урттай байна. Хавтангийн хүрээ нь мөн квадрат төмрөөр хийгдэж, голын хавтан төмөр листээр хийгдэнэ. Нийт төмөр рамаа грунт тавьж, бор өнгөөр сайтар будна. Гадна хуулган дээр хэвлэсэн мэдээллийг метал хавтан дээр нааж булан төмрөөр хийсэн рамаар дарж бооно. Рамны доторх цэвэр хэмжээ 1200х1000 мм байна. Самбарыг байршуулахдаа хойд зүг харсан байдлаар, нарны гэрэл шууд биш налуу тусахаар байрлуулах. Харагдах байдал:4
Гүйцэтгэх байгууллагад тавигдах шалгуур:
  1. Замын тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрлэлтэй холбоотой 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх.
  2. Замын тэмдэг тэмдэглэгээг суурилуулах болон энэ төрлийн ажил гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байх
  3. Замын тэмдэг тэмдэглэгээг суурилуулах болон энэ төрлийн ажил гүйцэтгэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй байх
  4. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэргэшсэн туршлага бүхий хүний нөөц, багтай байх
  5. Олон улсын байгууллага төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
Ирүүлэх материал:
  1. Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Замын тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрлэл, суурилуулалт болон энэ төрлийн үйл ажиллагаатай холбоотой гүйцэтгэсэн ажлын танилцуулга
  3. Зөвлөх багийн туршлага, ур чадварын мэдээлэл, CV
  4. Тавигдах шаардлагыг хангаж буйгаа илэрхийлэх бусад бичиг баримт тэдгээрийн хуулбар
  5. Тэмдэг тэмдэглэгээ болон мэдээллийн самбаруудыг үйлдвэрлэх загвар, хийц, материалын мэдээллийг агуулсан техникийн санал
  6. Ажлын даалгаварт тусгагдсан тэмдэг тэмдэглэгээний самбарууд болон мэдээллийг самбарыг үйлдвэрлэн суурилуулах үнийн санал
Дээрхи материалыг 2021 оны 3 сарын 31-ний өдрийн 17 цагаас өмнө info@wwf.mn цахим
хаягаар ирүүлнэ.
 
WWF Mongolia

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу