Нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалж буй газар нутгийн хил хязгаарыг зурагжуулж, баталгаажуулав
Мэргэжилтнүүдийн ярьснаар бол зорилтот сумууд дахь 46 байгаль хамгаалах нөхөрлөлөөс 3 нь гэрчилгээ аваагүй, бүх нөхөрлөл байгаль хамгаалах төлөвлөгөөгүй, 2 нөхөрлөлийн хариуцаж байсан газар нутгийн зарим хэсэг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон, 2 нөхөрлөл үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байв.
Тиймээс зорилтот 6 сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлж, “Нөхөрлөлийн хариуцан хамгаалах газрын хил заагийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол аргуулж, баталгаажуулсан бөгөөд төлөөлөгчид нөхөрлөлийн хариуцах газар нутаг тодорхой болж байгаад талархалтай хандаж байлаа. Ингэснээр байгаль хамгаалах нөхөрлөлийн хариуцан хамгаалж буй газар нутгийн хэмжээ, хил зааг тодорхой болж, аймгийн хэмжээний кадастрын мэдээллийн санд орсон байна. Мөн БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн сангийн Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн санд тэдгээр байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн мэдээллийг шинэчлэн оруулах боломжтой боллоо.