Хөдөлгөөнт сургалтыг хилийн боомтод амжилттай зохион байгууллаа | WWF

Хөдөлгөөнт сургалтыг хилийн боомтод амжилттай зохион байгууллаа



Posted on 24 December 2020
Сургагч багш нар хариуцсан сэдвүүдийн дагуу хичээл болон түүнд хэрэглэх материалуудыг бэлтгэж, заав.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран “Зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаа, илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” сэдэвт хөдөлгөөнт сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд зохион байгууллаа. Тус сургалтад Монгол Улсын баруун бүсийн хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын нийт 100 гаруй  алба хаагчид оролцов.
Сургагч багш нар хариуцсан сэдвүүдийн дагуу хичээл болон түүнд хэрэглэх материалуудыг бэлтгэж, заав. Тодруулбал, багш нар хариуцсан тухайн сэдвүүдээ бодит жишээ, зураг үзүүлэн, шторк, богино хэмжээний видео бичлэг, материалуудаар баяжуулж, сайн туршлага, бодит жишээ, баримт дээр тулгуурлан тайлбарлах, харилцан ярилцах, мэтгэлцээн өрнүүлэх хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа.
“Сонирхолтой арга хэлбэрээр зохион байгуулсан нь бидэнд мэдлэг нэмсэн маш чухал сургалт  боллоо” хэмээн сургалтад хамрагдсан алба хаагчид сургагч багш нарт талархаж буйгаа илэрхийллээ. Цаашид энэ чиглэлийн сургалтыг жилд 2-оос доошгүй удаа, хичээлийг илүү олон цагаар зохион байгуулах, мөн нэн ховор, ховор, ховордож буй амьтан, ургамал, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүнийг таньж, тодорхойлох чадварыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг уриаллаа. Мөн Зөрчлийн тухай хууль, түүнд заасан байгууллага бүрийн чиг үүрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны аргачлалын сургалт авах саналаа илэрхийлсэн юм. 
Сургагч багш нар хариуцсан сэдвүүдийн дагуу хичээл болон түүнд хэрэглэх материалуудыг бэлтгэж, заав.
© ДБХС Enlarge