“АХА” асуулт хариултын тэмцээнийг цахимаар амжилттай зохион байгууллаа | WWF

“АХА” асуулт хариултын тэмцээнийг цахимаар амжилттай зохион байгууллаа



Posted on 18 June 2020
Уг тэмцээнд нийт 78 хүн оролцож Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын амьтан ургамал, тусгай хамгаалалттай газрын хууль эрхзүйн орчны талаархи асуултад хариулж мэдлэгээ дээшлүүллээ.
© ДБХС
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран олон нийтэд хандсан кампанит ажлыг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 15-нд зохион байгууллаа. Нутгийн иргэдийн хууль эрх зүй, экологийн мэдлэгийг сайжруулах, талуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар цогцолборт газрын биологийн олон янз байдлын хамгаалал, үнэ цэнийг нэмэгдүүлэх нь кампанит ажлын зорилго байв.  
Аяны хүрээнд иргэдийн байгаль орчны мэдлэгийг сайжруулах, “Ковид-19”-ийн тархалттай холбоотойгоор хөл хорионд байгаа иргэдийг идэвхжүүлэх зорилгоор “АХА” тэмцээнийг цахимаар зохион байгуулсан нь олны сонирхлыг татлаа. Энэ тэмцээнийг 3-н үе шаттайгаар зохион байгуулав.  Уг тэмцээнд нийт 78 хүн оролцож Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын амьтан ургамал, тусгай хамгаалалттай газрын хууль эрхзүйн орчны талаархи асуултад хариулж мэдлэгээ дээшлүүллээ. Мөн Онон голын сав газрын  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зөв хандлагатай байхыг уриалсан Цахим уриалгын уралдааныг 2020 оны 06 дугаар сард  зарлаж, уралдааны талаарх постер мэдээллийг цахимд байршуулаад байна.
Уг тэмцээнд нийт 78 хүн оролцож Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын амьтан ургамал, тусгай хамгаалалттай газрын хууль эрхзүйн орчны талаархи асуултад хариулж мэдлэгээ дээшлүүллээ.
© ДБХС Enlarge