What would you like to search for?

Our News

Мөнх цас хайлж байгаа талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр баруун аймгуудын өндөр уулсын мөнх цас эрчимтэй хайлж байгаа талаар эрдэмтэн судлаачид онцлон ярих болсон билээ. Тэгвэл энэ талаархи бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор Ховд, Баян-Өлгий аймагт "Мөнх цаст уулс" гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Үзэсгэлэнг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар МУИС-ийн баруун бүсийн сургууль болон Алтай Таван Богд уулын спортын холбооноос хамтран зохион байгуулсан юм.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр баруун аймгуудын өндөр уулсын мөнх цас эрчимтэй хайлж байгаа талаар эрдэмтэн судлаачид онцлон ярих болсон билээ. Тэгвэл энэ талаархи бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор Ховд, Баян-Өлгий аймагт "Мөнх цаст уулс" гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Үзэсгэлэнг  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар МУИС-ийн баруун бүсийн сургууль болон Алтай Таван Богд уулын спортын холбооноос хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнг Дэлхийн усны өдөр зохион байгуулснаараа онцлог байв. Үзэсгэлэнд  мөнх цас хэрхэн хайлж байгааг өгүүлсэн судлаачид болон мэргэжлийн уулчдын авсан гэрэл зургийг танилцуулсан. Ялангуяа он цагаар харьцуулсан зургууд үзэгчдийн сонирхлыг их татаж байлаа.
Нийтдээ 2500 гаруй хүн танхимаар үзэж сонирхсон бол 10 мянга орчим хүн мөнх цас хайлж байгаа шалтгаан, хор холбогдлын талаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авлаа. 
Зохион байгуулагчдын ярьснаар уг үзэсгэлэнг виртуалаар үзэх боломжтой бөгөөд  линкийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын фейсбүүк хуудсанд байршуулжээ.
© ДБХС
Мөнх цас хайлж байгаа талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу