The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
БӨХӨН БҮХИЙ СУМДЫН УСТ ЦЭГИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД БАРАА МАТЕРИАЛ НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бөхөнгийн уст цэгийг сайжруулах зорилгоор бөхөн бүхий сумдын ширгэж, татарч болзошгүй, ундарга багассан булгийн эхийг мэргэжлийн байгууллага болон сум, орон нутгийн иргэд, байгууллагатай хамтран хашиж хамгаалах ажлыг хийж байна. Энэхүү ажлын хүрээнд булгийн эхийг хашиж хамгаалах доорх бараа материалыг нийлүүлэх байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Бөхөн бүхий сумдын уст цэгийг хамгаалахад ашиглах бараа материалын тоо, хэмжээ:
1. Хар труба төмөр /Ø40 х 3мм, 6м урттай/ - нийт 3,719 ширхэг. Үүнээс:
Говь-Алтай аймаг – 1,289 ш;
Ховд аймаг – 2,430 ш
2.Угольник хар /40*40мм, 3мм, 6м урттай/ - нийт 16,524 ширхэг. Үүнээс:
Говь-Алтай аймаг – 5,727 ш;
Ховд аймаг – 10,797 ш
Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:
Санал болгож буй бараа, материалыг 2025 оны 5 сарын 15-ны өдөрт багтаан нийлүүлэх, орон нутагт тээвэрлэлтийг давхар гүйцэтгэх боломжтой байх;
Санал болгож буй бараа, материалын гарал үүслийн гэрчилгээтэй байх;
Байгаль орчны удирдлагын ОУ-ын стандартыг нэвтрүүлсэн бол давуу тал болно /гэрчилгээг хавсаргах/.
Сонгон шалгаруулалтад бүрдүүлж ирүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхол илэрхийлсэн албан бичиг;
Бараа, материал нийлүүлэх багц үнийн санал (дэлгэрэнгүй үнийн задаргаатай, НӨАТ орсон дүн, нийлүүлэлт хийх хугацаа болон тээвэрлэлтийн зардлыг тодорхой тусгасан байх);
Санал болгож буй бараа, материалын гарал үүслийн гэрчилгээний хуулбар;
Байгууллагын товч танилцуулга (танилцуулга, хүчин чадал, улсын бүртгэлийн гэрчилгээ болон ОУ-ын стандартын гэрчилгээний хуулбар, холбогдох ажилтны цахим хаяг, утасны дугаар).
Материал хүлээж авах эцсийн хугацаа ба цахим хаяг:
Сонгон шалгаруулалтын материалыг цахим хэлбэрээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын info@wwf.mn хаягаар 2025 оны 04-р сарын 29-ны өдрийн 17:00 цаг дотор ирүүлнэ үү. Бүрэн бус материал илгээсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох боломжгүй болохыг анхаарна уу. Мөн сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дуусах хүртэл байгууллагын 976-11-311659 утсаар хүлээж авна.

© ДБХС
logo