What would you like to search for?

Our News

Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад Экологийн цагдаагийн алба байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан тус албаны хамт олон Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглах нь” сэдвийн дор их, дээд сургуулиудын олон оюутан, сонсогч нарт эртнээс мэдээлэл хүргэж, оролцуулснаараа онцлог байлаа. Тус эрдэм шинжилгээний хуралд нийт 34 бүтээл ирүүлсэн бөгөөд хоёр үе шаттайгаар хэлэлцүүлсэн байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Дотоод хэргийн их сургууль (хуучнаар Хууль сахиулахын их сургууль)-тай хамтран 2017 оноос оюутан, сонсогчдын хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, учир шалтгаан болон хууль, эрх зүйн орчны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх идэвх, сонирхлыг бий болгож, оролцоог нэмэгдүүлэх, сэдэлжүүлэх зорилгоор төрийн болон хувийн өмчийн хууль, эрх зүйн мэргэжил олгож буй их, дээд сургуулиудын оюутан, сонсогч, суралцагчдын дунд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсаар ирсэн юм.
Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад Экологийн цагдаагийн алба байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан тус албаны хамт олон Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглах нь” сэдвийн дор их, дээд сургуулиудын олон оюутан, сонсогч нарт эртнээс мэдээлэл хүргэж, оролцуулснаараа онцлог байлаа. Тус эрдэм шинжилгээний хуралд нийт 34 бүтээл ирүүлсэн бөгөөд хоёр үе шаттайгаар хэлэлцүүлсэн байна. Хоёрдугаар шатанд шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны 8 бүтээлийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 21-нд Дотоод хэргийн их сургуульд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 232 дугаар дамжааны суралцагч Б.Баяржаргал “Авто замын постуудад рентген технологи ашиглаж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь” бүтээлээрээ шалгарлаа.
Хоёрдугаар байрт Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 3211 дүгээр дамжааны сонсогч Г.Оюунхүү, Ө.Хонгорзул, Д.Хулан нар “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх нь”, гуравдугаар байрт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн оюутан Г.Хулангоо, Д.Маралмаа, Б.Жавзандулам нар “Зайнаас тандан судлалын аргад үндэслэн бэлчээрийн төлөвлөлтөд ашиглах суурь зураглалыг боловсруулах нь” зэрэг сэдэвт бүтээлүүдээр шалгарчээ.
© ДБХС
Оюутны эрдэм шинжилгээний хурал

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу