The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
“Хүрээлэн буй орчин-хамтын ажиллагаа” зөвлөгөөн зохион байгууллаа
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт, сурталчилгаа хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Сүхбаатар аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Хүрээлэн буй орчин-хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, гишүүн байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцаж санал солилцлоо. Хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой билээ. Тэгвэл талууд энэ асуудалд анхаарал хандуулснаар жил ирэх тусам хамтын ажиллагаа сайжирч байгаа ажээ.
Мөн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлснээр хууль бус агнууртай холбоотой гэмт хэрэг, зөрчил буурах магадлалтай юм. Тиймээс олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Хууль бус ан агнуур 2025” арга хэмжээг бүсийн хэмжээнд зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөнд тусгалаа.
Зөвлөгөөнөөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын 2023-2024 оны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, зүүн бүсийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар анхаарах асуудал болон цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг гаргасан байна. Үүнд, аймаг тус бүр ой хээрийн түймэр гарах эрсдэл ихтэй газарт нутагладаг малчдыг урьдчилан сэргийлэх чиглэлээр чадавхжуулах сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар болов. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Янзаган хүрээг хайрлаарай” нэгдсэн арга хэмжээнд орон нутгаас гарах санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.

© ДБХС
“Хүрээлэн буй орчин-хамтын ажиллагаа” зөвлөгөөн зохион байгууллаа